90. TIME TO SAY GOODBYE..

396 66 8
                                    

  



  Нэг ухаан орохнээ тэр өрөөнд ганцаар зогсож хоцорсноо анзаарах би дөнгөж сая болоод өнгөрсөн зүйл бодит эсэхийг гайхна..

  Ямартай ч би Жон Буратай уулзсан, тэр шуламтай нүүр тулсан.. 

   Бас хамгийн сүүлд түүнд хэлсэн үгээ санаж байна..

   Чи шангаа хүртэх болно. Хэзээ нэгэн цагт шийтгэлээ хүртэнэ.. Тэр хүнийг зовоосныхоо төлөө..

  Яг одоо хөдлөх битгий хэл ам нээх ч тэнхэл алга.. 

  Толгой хачин их дайвалзахын зэрэгцээ саяхан сонссон үгс чихэнд байн байн хадах нь сэтгэлийг маань өвтгөж зүрхийг минь хатгах шиг л болж байлаа..

  Хэр удаан тэнд хөдөлгөөнгүй зогссон юм бүү мэд, нэг мэдэхнээ нулимсандаа живж буйгаа анзаармагцаа хаана байгаагаа ч гэнэтхэн санасан би энэ бүхнээс хол бол хаашаа ч байсан яахав гэх бодлыг тээсээр тэндээс гарлаа.

  Тэгтэл хамаг хурдаараа шатны зүг гүйх үест хэн нэгэн өмнө маань хаалт болж зогссон нь миний хэзээ ч битгий байгаасай, хэзээ ч битгий ийм төрхийг минь хараасай хэмээн залбирч байсан тэр хүн.

  Түүнтэй харц тулгармагцаа хоёр гараараа нүүрээ даран дэргэдүүр нь зөрөх гэсэн ч Жин ахин өмнө минь хөндөлсөж зогссон ба гараа аажмаар нуруугаар маань гүйлгэх нь мэдрэгдэнэ.

 Түүний халуун дулаан тэврэлтэнд бүчигдэх үед сэтгэл шимшрэм аймшигтай мэдрэмж намайг эзэмдэж, амьсгалах завдал ч өгөлгүй шахам нулимсыг минь урсгах шиг.. 

 Хүсэхгүй байна.. Юу ч бодохыг хүсэхгүй байна.. 

  Бодох тусам улам их өвдөх болохоор.. 

  Гэхдээ юу ч хийхгүй бол түүнийг бүр ч илүү өвтгөнө шүүдээ.. 

   Хувь тавилан.. аль эсвэл амьдрал гээчийн тоглоом наадааны аль нь болохыг мэдэхгүй..

   Яагаад сонголт бүр минь энэ хүнийг өвтгөх учиртай байгааг  мэдэхгүй..

   Энэ бүхэнд яаж яваад хутгалдчихсанаа ч мэдэх юм алга.. 

   Уг нь анх бүх зүйлийг хялбархан шийдчих мэтээр төсөөлж байсан юмсан.. 

   Тэгтэл амар хялбар зүйл юу ч алга.. 

   Энэ бүхний эцэст.. эцэст нь төгсгөл нь ямар байх бол?

   Үүнээс үнэхээр их айж байна..

- BOY WITH LUV - || JIN [END]Unde poveștirile trăiesc. Descoperă acum