19 оны 3 сарын 2 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Би аавыг даган эрхлэгчийн өрөөрүү оров. Америкаас энд ирээд 10 хоног болж байна. Сургуулийн систем нь өөр болохоор би нэг ангиар ухарах шаардлагатайгаа өчигдөр мэдэлээ. "Тэгвэл түүнд сайн санаа тавьж байгаарай" гэж аав хэлэн миний мөрийг алгадахтай зэрэгцэн би өөрийн эрхгүй чичирэв. Эрхлэгч яг миний өөдөөс эгц ширтэн "Хэдий сургууль аюултай газар ч гэсэн, дүрэм хэрэгтэй байдаг юм." гэж хэлэв. Түүнийг юм хэлэх бүрт нүүрэн дээрхи өөх амтай нь зэрэгцэн хөдөлж, түүний ногоон шүд улайран харалж үзэгдэнэ. "Seokjin ч бас тэгэж бодож байна уу?". Гэнэтийн энэ асуултанд яаж хариулахаа мэдэхгүй тээнгэлзэх зуур мөрөн дээр тавьсан аавын гар улам хүндэрэх шиг санагдалаа. Мөрний яс яирах нь мэдрэгдэж би гараа зангидан сууна. "Юу ч байсан чи надад хариулах хэрэгтэй. Seokjin-гүн чи сайн сурагч болох хэрэгтэй" Тэр надруу ямар ч нүүрний хувиралгүйгээр ширтэж байв. Намайг "Тиймээ" гэж хэлэхэд хоромын төдийд л өвдөлт арилж аав эрхэлгч хоёрийн тас тас инээх дуу надад сонсогдов. Би толгойгоо ч өргөж чадсангүй. Миний ганц харж чадаж байгаа зүйл нь аав, эрхлэгч хоёрийн гутал байлаа. Хэдийгээр би гэрэл хаанаас орж ирэн тусаж байгааг мэдэхгүй байсан ч тэр гэрэл намайг айлгаж байсан юм.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever