Seokjin, 22/08/30

63 4 0
                                    

22 оны 8 сарын 30   /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Алга болгосон гэж бодсон тэмдэглэлийн дэвтэрээ хараад тэр сэтгэл үймэрсэн харагдана. Хуудас бүрт нь түүний дуртай кинонууд, очихыг хүсдэг газрууд, дуртай цэцэгсүүд мөн түүний мөрөөдөж найддаг ирээдүйн тухай бичээстэй. Бас миний түүнд хийж өгөх ёстой зүйл ч байсан юм. Уучлаарай гэж хэлэх миний хувьд хэзээ ч амаргүй байлаа. Яг л уулзвар зам дээр байрлах гэрлэн дохио шиг тэрхүү улаан дэвтэр бид хоёрын дунд байв.

Би түүнийг жаргалтай болгохыг хүссэн юм. Түүнийг инээлгэхийг хүссэн юм. Би сайн байхыг хүссэн юм. Тэмдэглэлийн дэвтэрт бичсэнээр дагах юм бол тэр бүхнийг боломжтой болгож чадна гэж бодсон юм. Гэвч хүссэнээр болоогүй. Өөр хэн нэгэн болох гэж хичээх тусам би бүр ихээр түгшиж айх болсон.

Тэр намайг үнэхээр хэн болохыг олоод мэдчихгүй гэж үү? Сэтгэлээр унаад намайг орхиод явчихгүй гэж үү? Цөхрөсөөр би нуугдан өөрөөсөө нүүр бууруулсан. Гэхдээ хүн ялаа эдлэхгүй л бол дуусгаж чадахгүй шиг, төөрч алдагдсан би өөрөө сайжар ч чадахгүй оронд нь нэг л газраа эргэлдэн тэнүүчлэнэ.

Одоо байгаа би гэх энэ хүн маань ямар ч чадваргүй, алдаа дутагдал гаргаж бүтэлгүйтдэг хэдий ч миний нэг хэсэг хэвээр гэдгийг би мэдэж байв. Юмс хичнээн аймшигтай болж байсан ч өөртөө үнэнч л байх юм бол би урагш хөдөлсөөр байж чадна. Би босов. Тэр намайг зогсоосонгүй.

Би гудамжруу гараад малгайгаа авлаа. Үсээ хойш болгохтой минь зэрэгцэн миний өөр хэн нэгэн болох гэсээр үрсэн цаг хугацаа хуруун завсараар минь шургаад гараад явчихав. Өөрлүүгээ эргэж харвал цонхийсон уруул, ядруу царай бас нарийн мөр л харагдана. Би өрөвдөлтэй харагдаж байв. Би инээлээ. Миний тусгал ч бас даган инээв.

HYYH NotesWhere stories live. Discover now