Jungkook ,22/07/26

44 3 0
                                    

22 оны долоодугаар сарын 26/Орчуулгыг хийсэн Darika

Ухаан ороод хартал би автобусны буудал дээр байв. Хойшоо харж хэр хол алхсанаа харах гэсэн боловч эмнэлэг аль хэзээний далд орсон харагдана. Би автобус хүлээж байгаад нэг автобусанд суулаа. Энэ тэр газар луу явдаг автобус байв. Би үүнийг огтхон ч төсөөлөгүй явсан гэхдээ тэр газарт буцаж очих ёстойг магадгүй би  зүрхэндээ мэдэрч байсан байх. Тэнд болсон зүйлийн учир шалтгааныг мэдэх хэрэгтэй. Цонхны гадагш өнгөрөн одох зуны дулаан агаарыг харж дотроо "Ах нарт итгэж болох болов уу?" гэж бодлогоширно.

Намайг буусан уу үгүй юу автобус шууд л цааш явчихав. Тоос шороо бужигнана.  Би осол болсон газар луу алгуурхан алхана. Тэр шөнийн талаар бодно. Тэнгэрээс дүүжлэгдэх тэр аварга том сар, тонгоруу болсон дэлхий ертөнц, миний эсрэг тусгалын өөдөөс чиглэх машины урд гэрэл, миний хажуугаар өнгөрөн гарч алга болох тэр машины хэлбэр дүрс, хойд чийдэнгийн гэрэл, яагаад ч юм танил сонсогдох хөдөлгүүрийн чимээ.

Би яг тэр орой хэвтэж байсан шигээ зам дээр хэвтэв. Толгойгоо налуулан тэнгэр өөд харав. Гадаа харанхуй болж байсан ч сар олж харсангүй. Энэ үнэхээр нам гүм гудамж ч гэсэн хаанаас ч юм бэ машин гарж ирээд намайг харалгүй ахин нэг удаа осол гарж магадгүй л юм. Бодож байсанчлан өөрөөсөө ахин нэг удаа асуув.  Хэрэв би ах нарт итгэхгүй юм бол өөр хэнд итгэхсэн билээ?

HYYH NotesWhere stories live. Discover now