12 оны 9 сарын 30 /Орчуулгийг хийсэн: Дрийм/
Олон хүн бөөгнөрсөн байгаа газарлуу би алхав. Юу болсоныг би гайхлаа. Цэнгэлдэх хүрээлэн биш сургууль ч биш газарт маш олон хүмүүс нэг дор цугларсан байгааг харж байгаа минь энэ анх удаагийнх байх. Тэр бүх хүмүүсийн бувтнан шаагилдах нь намайг айлгаж байв. "Юу болоод байнаа? Үнэхээр аймшигтай юм. Бид яаж айдастай амьдарах болж байна?" Хэн нэгэн хажуугаар минь зөрөхдөө ингэж хэлэв. Би хүмүүсийн хөлнүүдийн дундуур шургасаар урд нь очилоо. Хэдийгээр би айж байсан ч сониуч зан минь бас хөдөлж байлаа.
Тэнд маш том нүх байв. Тиймэрхүү төрлийн нүх газарт байлаа. Хүсүүс үүнийг ус зайлуулах худаг гэцгээнэ. Би аажим аажмаар урагш алхав. Тэр нүхэнд юу байгааг олж харахыг хүссэн юм. Өдрийн тод гэрэлд ч би нүхний доторхыг сайн харж чадсангүй. Би зөвхөн шороо нуран унасан талд модны үндэснүүд цухуйж байгааг л харж чадаж байв. Би урагш ахин нэг алхалаа. "Болгоомжтой байгаарай!" Ардаас минь хэн нэгэн сануулав. Пүүзний минь үзүүр нүхрүү оров. Хөрс нуран доош унахад би тэнцвэрээ алдалаа. Гайхан би хойшоо болов. Тэгхэд болсон юм. Дотор нь ямар нэг зүйл тодоор гялтганаж байв. Гэрэл шиг байсан хэрнээ нүхний дотор өөр нэг нүх байх шиг харагдав.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever