22 оны 7 сарын 25 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Би эмнэлэгээс бэлтгэлийн өрөөрүү явж байх замдаа Юнги хёнтай тааралдсан. Өөрөө ч анзааралгүй бэлтгэлийн өрөө рүү явж байсанаа больсон. Би тэнд юугаа ч хийх юм? Шагай минь бүр муудчихсан. Даавуун боолт жинхэнэ гипсээр солигдчихсрн. Эмч намайг зэмлэсэн. "Чи шагайгаа хүчлэх ёсгүй байсан юм." Гэхдээ л би бургерийн газарт ажиллаж байхдаа сууж болохгүй байсан. Бэлтгэлийн өрөөнд ч гэсэн надад олон зүйлс тохиолдсон. "Шагайндаа үнэхээр их анхаарал тавих хэрэгтэй. Өмнө нь гэмтэж байсан болохоор илүү их анхаарал тавихгүй бол байн байн гэмтэх гээд байх болно." гэж эмч дахин дахин хэлсээр байсан.
Би суга таягтай гэрлүүгээ очих гол замруу орсон. Би өмнө нь тийм эрт гэрлүүгээ хариж байгаагүй. Би ямар нэгэн онцгой зүйлгүй л бол бэлтгэлээ тасалж байгаагүй. Би Юнги хёнтай тааралдсан. Тэр гарцаар согтуу гуйван алхаж байсан. Тэр хажуугаар өнгөрөхдөө намайг таниагүй.
Би толгойгоо эргүүлэн "Алх" гэсэн дохиоруу харсан. Эмнэлэгт Жонгүк дээр очсоноос хоёр хоногийн дараа би Юнги хёны ажилын өрөөрүү очсон. Тэр миний дуудлагад хариу өгөөгүй болохоор би түүний ажилийн өрөөрүү шууд явсан. Хоёр Одтой Бургерлуу очихоос өмнө байсан болохоор өглөөгүүр байсан байх. Би хаалгыг нь тогшсон ч хэн ч хариулаагүй. Хаалганы цаанаас сулхан ая сонсогдож байсан. Би түүнлүү дахин залгах гэж байснаа больсон. Оронд нь би хаалгыг нь тогшсон.
Би Юнги хёныг дунд сургуульд байсанаас нь хойш мэднэ. Би түүний ээж нь яаж нас барсаныг мэднэ, түүний үхэл яаж түүнд нөлөөлсөнийг мэднэ, бас түүнийг дараа нь яаж зовсоныг мэднэ. Би түүнийг тайтгаруулж, найдаж болох найз нь байх гэж оролдсон. Би түүний хэрцгий үгнүүдэд зүгээр л инээж бас намайг ядаргаатай гэж бодож байсан ч гэсэн хажууд нь байдаг байсан. Гэхдээ л түүний хувьд бид чухал байгаагүй. Ядаж л бид Жонгүкийг өөр байх гэж бодсон. Тэр өөрийгөө Жонгүкт чухал нэгэн гэдгээ мэдэж байсан. Тэр аль хэдийнээ Жиминээс Жонгүкийн осолын талаар сонссон байсан. Гэвч тэр эмнэлэгт ирээгүй. Хамгийн муухай нь, түүний хөгжмийн хамтрагч гэж нэрлэгдэж байсан эмэгтэй хэдэн өдрийн өмнө гарч ирсэн. Тэр намайг энэ тэрүүгээр сураглаж байгаад олсон гэсэн. Тэр надтай холбогдох боломжгүй байсан гэж хэлсэн.
"Алх" гэсэн ногоон дохио солигдлн ассан. Би гарцаар гарсан. Би алхаж байхдаа эргэж харсан. Би тэгэхгүй байя гэсэн ч чадаагүй. Юнги хён гудамжинд гоёл чимэглэл зарж байсан тэрэгний урд хэвтэж байсан. Хөмсөгөө зангидсан явган хүмүүс өнгөрөхөд худалдагч түүнлүү хашгирч байсан.
"Хэзээ ингэхээ болих юм бэ?" гэхэд тэр надруу хоосоноор ширтсэн. "Хэцүү зүйлс туулж байгаа нь ганцхан өөрийгөө гэж бодоо юу? Миний амьдрал сайхан гэгээлэг байгаа болохоор хүмүүсийн өмнө намайг инээмсэглэдэг гэж бодоо юу? Хэл л дээ. Юунд тэгж их уурлаад байгаа юм? Бүгдээрээ л таныг хөгжимдөө сайн гэдгийг мэднэ, таныг муухай аашилж байхад чинь бүгдээрээ л тэвчиж байсан. Тийм ээ, та магадгүй ээжийгээ нас барсанаас хойш шаналж байгаа байх. Би мэднэ. Гэхдээ үүрд ийм чигээрээ байж болохгүй. Та дуу хийхгүй гэж үү? Та тэгэхгүйгээр амьдарч чадах юм уу? Хөгжимнөөс болж ядаж ганц удаа ч гэсэн жаргалтай байгаагүй гэж үү? Яагаад Жонгүкийг харахаар очоогүй юм? Та өөрийгөө түүнд ямар утга учиртай хүн гэдгийг мэдэхгүй гэж үү? Биднийг бүгдээрэнг нь зовж шаналж байгааг харахгүй байна уу? Тэрийг харахгүй байна гэж үү?"
Би түүнийг тийм их хүчлэх гээгүй ч би үнэхээр ууртай байсан. Бүхэлдээ түүнээс болоогүй. Би суга таягтай байгаадаа уурлаж байсан. Бүжигчин хүнд гэмтэл байн байн тохиолддог ч хор хохиролтой байсан. Би өөрийгөө болгоомжтой байгаа гэж бодсон ч төсөөлөөгүй мөчид гэмтчихсэн. Миний буруу байсан. Хэн ч үүнд буруутгагдаж болохгүй байсан. Би бүжиглэх бүртээ шагайнаасаа айж бас анхааралтай байх ёстой гэдгээ мэдэж байсан, бас тэгэх нь намайг сэтгэлээр унагаж байсан. Тэгэхгүй бол дахиад л би гэмтэж болохоор байсан. Бас би тэрнээс холдож чадахгүй байсан. Би бүжиглэхгүйгээр амьдарч чадахгүй. Сэтгэлээр унаж бас гэмтэж байсан ч гэсэн би бүжиглэсээр байх хэрэгтэй байсан.
"Зугтахаа болих цаг болсон. Дахиад зугтаах юм бол, дахиж хэзээ ч битгий ирээрэй."
Би эргэж хараад зам хөндлөн гарсан. "Хусок." гэж тэр намайг дуудахыг сонссон ч би эргэж хараагүй. Би буруугаар эргэсэн бүх л зүйлд өөрийгөө буруутгадаг байсан. Би үргэлж л тэрийг хийж эсвэл тэрийг тэвчиж гарах хэрэгтэй гэж үргэлж боддог байсан. Би дахиж тэгж амьдрахыг хүсээгүй.
YOU ARE READING
HYYH Notes
Acak"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever