Taehyung, 22/05/22

224 25 0
                                    

22 оны 5 сарын 22  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Ахыг утасаа аван ярихад би ой дундуур явж байсан юм. Ойрын өдрүүдэд иймэрхүү зүйлс их тохиолдолоо. Тэр хэний ч сонсохооргүй хол газарлуу яван утсаа авав. Би санаатайгаар алхаагаа удаашруулан далайтай ойр газар очин өөрийгөө нуув.

Ах намайг нуугдахыг харалгүй хажуугаар минь зөрөн өнгөрлөө.
"Тэр надаас 1 л насаар дүү. Үгүй ээ. Надад үнэхээр хамаагүй. Ямартай ч би хариуцлага хүлээхгүй болхоор зүгээр хийх ёстой гэснээ л хий."

Ар нуруунд минь ямар нэг хүйтэн зүйл урсах шиг болов.
Дэлхий дээрхи бүх зүйлс сөнөж сүйрсэн мэт. Яг л далай дунд би ганцаарханаа хөвж байгаа мэт санагдалаа.

Би айдасыг мэдэрч, айж байлаа. Зовлонтой бас хөөрхийлөлтэй санагдасан. Тэсэж чадахааргүй ихээр уур хүрч байсан. Би бүгдийг зогсоохыг хүссэн. Би ямар нэг зүйлийг цохиж, эвдэлж, өөрийгөө сүйрүүлэхийг хүсэж байв.
Миний судасаар эцэгийн минь цус урсаж байгаад би үргэлж айсаар ирсэн.

Магадгүй хүчирхийлэл уламжлагдсан байх гэж би бодов. Миний урдаа барьсан бамбайг нэг зүйл юу юугүй эвдэлэх гэж байгаа мэт.

HYYH NotesWhere stories live. Discover now