22 оны 4 сарын 11 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Чингэлэгний нарийхан цонхоор тусах гэрэл ямар нэгэн дохио шиг харагдсан. Хэзээ бид төөрөлдсөнийг зааж өгөх дохио, очих газаргүй бидэнд толгой хоригдох газрыг зааж байгаа дохио, бас нэг нэгнийхээ төлөө зогсох найзуудыг гэрэлтүүлж өгөх тийм нэг зүйлсүүдийг. Би төмөр замаас жоохон зайтай машинаа байрлуулан бусдыгаа цугларч байгааг харсан. Хусок түрүүлэн чингэлэгрүү орж араас нь Юнги, Жонгүк, Тэхён тэгээд Намжүүн яван орлоо. Тэд нар одоо ямар харагдаж байгаа бол? Тэд нар одоо юуны талаар ярилцаж байгаа бол? Би тэдэнтэй уулзахыг хүсэхгүй байгаан биш. Гэхдээ тэр дөнгөж эхлэл байсан. Цаг хугацаа хараахан бэлэн болоогүй байсан. Хэзээ нэгэн өдөр бид дахиад л цугларах болно. Бид тэр дохион дунд хамтдаа инээлдэж байх болно. Өнөөдөр би энэ хүрнэ. Тэгээд би машинаа эргүүлэн явсан.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever