Hoseok, 20/09/15

70 17 0
                                    

20 оны 9 сарын 15 (LY HER L VER)  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Jiminий ээж орны дээр байх нэрийг шалган IV дусаагуурыг байрлуулчихаад түргэн тусламжын өрөөгөөр нааш цааш холхилон алхана. Тэр хуруугаараа Jiminий мөрөн дээр байх өвсийг унагаав. Би эргэлзэсээр түүн дээр очин, Jiminийг автобусны буудал дээр ухаан алдсан учираас л эмчилгээний өрөөнд хүргэгдсэнг хэлэх хэрэгтэй мэт санагдалаа. Jiminий ээж тэгэхэд л намайг тэнд байгааг мэдэн надруу удаан гэгч нь харав. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй зогссоор л байлаа.

Jiminий ээж надөд зөвхөн

"Баярлалаа"

гэж хэлчихээд түүнрүү эргэв.

Тэгээд Jiminий ээж ахин надруу харав. Тэр үед эмч, сувилагч нар орыг хөдөлгөж байсан учир би дагалаа. Jiminий ээж надад ахин нэг талархачихаад мөрийг минь түлхэв. Түлхсэн ч биш, тэр надад зөөлөн хүрээд гараа авсан гэхэд болно. Гэнэтхэн Jiminий ээж бид хоёрын өмнө үзэгдэхээргүй зураас зурагдаж байгааг би мэдэрлээ. Зураас тод бас нягт байлаа. Хүйтэн бас бат бөх.

Миний давж чадахааргүй тийм л зураас байв. Өнчирж хоцроод 10 жил өнгөрчээ. Би тэрийг бүтэн бие, хараа, агаараар мэдэж байлаа. Би арагш нэг алхаад газар ухаан алдан унав. Тэр надруу яаран харлаа. Үзэсгэлэнтэй, жижигхэн хүн байсан ч түүний сүүдэр том бас хүйтэн хөндий байв. Намайг түргэн тусламжын өрөөнд унахтай зэрэгцэн түүний сүүдэр миний дээр туслаа. Толгойгоо өргөхөд Jiminий ор аль хэдийн өрөөнөөс гарж үзэгдэхээргүй болжээ.

Jimin тэр өдрийн дараа сургуульдаа эргэж ирсэнгүй.

HYYH NotesWhere stories live. Discover now