Jungkook, 22/07/26

65 8 0
                                    

22 оны 7 сарын 26  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Эргэж харвал эмнэлэг холын хол газарт байлаа. Миний орхисон тэр сандал, тэдгээр зэрлэг цэцгүүд, түүнтэй хамт хардаг байсан цонхыг ч харж чадхааргүй болжээ. Тэр охин эмнэлэгийн бүгчим уур амьсгалд намайг амьсгалуулах орон зай байсан юм. Бид сандал дээр суун нар жаргах хүртэл бүхий л зүйлсийн талаар ярьцгаадаг байлаа. Би түүнд нууц газартаа тоголж байсан тухайгаа, далайн эрэгрүү хийсэн аялал, галт тэрэгний буудал хүртэл алхсанаа хэлнэ. Тэр надад эмнэлэгийн булан, аль цонхноос голыг харж болхыг бас аль шат нууцаар дээвэрлүү хүргэхийг хэлж өгөв.  Түүнд тэр эмнэлэрийн талаар мэдэхгүй зүйл гэж байсангүй.

Эмнэлэгээс гарсан болхоор өрөө нь эзгүй байсан байх. Эсвэл тэр өөр эмнэлэгрүү шилжчихсэн юм болов уу? Би сувилагч нараас асуусан ч тэд үүнийг нууц гэж хэлсэн. Сэтгэлийн минь булан хоос оргив. Эргэж хараад алхтал сургуулиа би олж харлаа. Миний түүнд хэлсэн бүхэн ах нартай минь ямар нэг холбоотой мэт санагдана. Миний ярьсан түүх бүр тэдэнтэй ямар нэг аргаар холбогдоно. Миний ганцаардмал талд, ах нар минь миний найзууд, гэр бүл бас багш нар минь болно. Миний түүх тэднийхтэй уялдан холбогдож, би зөвхөн тэдний дотор л оршино.

Нэг өдөр тэднийг явсан эсэхийг л олж мэдэх гэж би хайхаар явна байх. Эсвэл өөр ямар нэг зүйл тохиож ч магадгүй. Би мэдэхгүй нь.
Сар тэнгэрт хөөрч, бүх л ертөнц уруугаа харан, машин хажуугаар өнгөрөн алга болж, хөдөлгүүрийн чимээ сонсдох тэр шөнийн талаар би бодно. Яагаад ч юм их танил санагдана. Төгсгөхөөр үсэрхийг би хүсээгүй ч тэр мөчийн талаар бодсоор л байлаа.

HYYH NotesWhere stories live. Discover now