12 оны 7 сарын 21 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Орох хаалга нээгдэж бас хаагдасаар байлаа. Би тэрийг нь ширтэсээр онгоцны буудлын хүлээх хэсэгт сууна. Чемадонтай хүмүүс хажуугаар зөрөн зарим нь нарны шил зүүсэн харагдана.
Электрон дэлгэц газардсан, хойшилсон, цуцлагдсан нислэгүүдээр үргэлжилэн өөрчлөгдөнө.
Жолооч утасруугаа харсаар дүнгэнэн ярина."Түүнээс ямар ч хариу алга."
Би цагруугаа доош харлаа. Аав ирнэ гээд амлалт өгсөнөөс хойш цаг гаруй хугацаа өнгөрчээ.
Миний санахаар би үргэлжид л ганцаар байсан.
Аав завгүй харин ээж хайхрамжгүй.
Тэд надад хий гэснийг л хийж өөр зүйл оролдоод хэрэггүй гэж хэлсэн.Үгийг нь зөрчивөл тэд анир чимээгүйгээр намайг загинана.
Би эцэг эхийнхээ санаанд нийцэхийг хүсэж байна.Ээж нас бараад нэг их удаагүй.
Аав намайг битгий уйл гээд өөрөө уйлаагүй.
Би түүний үгэнд орох гэж хичээсэн ч амар биш байлаа.Аав намайг Америк дахь ээжийн талын эмээгийн гэрлүү явуулхаар шийдсэн юм.
Тэр үүнд тийм ч их гунигласан харагдаагүй.Аавын жолооч надад пасспортыг минь өгөв.
Явах цаг болжээ.Гарах хаалган дээр очоод би эргэж харав.
Орох хаалга хаагдалаа.
Жолооч надруу даллав.
Эцэст нь онгоц замаар хурдасаж эхэллээ.
Аав ирсэнгүй.Би суудлаасаа жижиг цонхоор гадагш харлаа.
Үүлс өнгөрч, тэнгэр тас харанхуй болно.Нислэгийн үйлчлэгч надад хоол авчирхад жүүс нь агаарын ширүүн урсгалд над дээр асгарчихав.
Тэвдэсээр би салфитик авчирхыг хүслээ.
Нислэгийн үйлчлэгч зүгээр эсхийг минь асуув.Гар минь наалдамхай болж өмд минь норсон байв.
"Үгүй" хэмээн би шивнэв. Гэвч нислэгийн үйлчэгч сонссон шинжгүй байв.
Тэр надад санаа зоволтгүйг хэлж тавиурыг аваад явлаа.
Би толгой дохиод доош газарлуу харав.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever