Yoongi, 22/04/11

89 23 0
                                    

22 оны 4 сарын 11  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Jungkookийг холоос дагаж байгааг тоолгүй би алхсаар л байв. Галт тэрэгэнд хүрхэд чингэлэгүүд ч үргэлжилэн гарч ирсээр. Сүүлээсээ 4 дэхь чингэлэг. Hoseokд Namjoon болон Taehyungтай уулзах төлөвлөгөө байгаа учир намайг ч бас тэнд хүрч ирээрэй гэсэн. Би очно гэж хэлсэн ч надад үнэхээр очих төлөвлөгөө байсангүй. Би бусад хүмүүстэй орооцолдох үнэхээр дургүй. Hoseok миний энэ талыг мэдэж байгаа. Тэр намайг ирнэ гэж төсөөлөөгүй яваа байх. 

Намайг хаалгийг онгойлгоход Hoseok их гайхсан харагдав. Дараа нь тэр Jungkookийг харчихаад хөөрсөөр хүрч ирэв. Би тэр хоёрын хажуугаар өнгөрөн чингэлэгрүү орлоо. "Уулзаагүй яасан их удаа вэ" Jungkookийг татах гэсэн Hoseokийн чимээг  би сонсолоо харин Jungkook ичингүйрнэ.

Namjoon Taehyungийг авчирхад Taehyungий цамцных нь нэг тал урагдсан байв. Юу болоов гэж асуухад Namjoon rap хийж байгаа мэт хуруугаа савчуулан "энэ золиг гудаманд graffiti зурж байгаад баригдчихсан болхоор хоцорчихсон юм, тэгээд би очиж авсан". Тэр уучилалт хүссэн царай гарган, цагдаа нараас зугтаж байгаад цамцаа урчихсанаа тайлбарлан хэтэрхий чалчаа болчихов.

Би чингэлэгний үзүүрт суун тэднийг ажиглалаа. Namjoon Taehyungд солих пудволк өгж, Hoseok бургер, уух юмнууд гаргаж ирэв. Энэ дунд Jungkook хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй хүн шиг эв хавгүй зогсож буй харагдана. Яг л ахлах сургуульд байсан үе шиг. Бидний нууц ангид, Namjoon Taehyung хоёр ярилцаж, Hoseok дуу чимээтэйгээр ийш тийш хөдлөж байх зуур Jungkook хаашаа явахаа мэдэхгүй хэлбэлзэн байдаг байсансан.

Бид ингэж уулзалдсанаас хойш хэр их хугацаа өнгөрөө вэ? Санахгүй юм. Seokjin Jimin хоёрт юу тохиолдосон юм бол? Ийм бодолд автах нь надаас ялгаатай байв. Анх удаагаа энэ газарт ирж байгаа хэдий ч сэтгэл минь аль хэдийн хөнгөрч тайвширчээ.

(Note: Namjoon чингэлэг дотор амьдардаг. Run MVн дээр харуудсан шиг)

HYYH NotesWhere stories live. Discover now