Seokjin, 22/08/15

163 20 0
                                    

22 оны 8 сарын 15   /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Өөрөө ч мэдэлгүй уулзавар замаас хурдаа ихэсгэн жолоодож байсанаа ухаараад тоормосон дээрээ гишгэлээ.

Миний ард байсан машинууд уцаарлан сигналаа дарсаар хажуугаар минь өнгөрөв. Хэн нэг надруу харааж байгаа юм шиг санагдах ч хотын чимээнээс болоод би сонсож чадсангүй.

Тойрог замын буланд байх цэцэгийн дэлгүүрийн хажууханд би зогсож байлаа. Энэ цэцэгийн дэлгүүрийг харсанаас болоод би гэнэт машинаа зогсоогоогүй. Гэнэт зогсоосны дараа би энэ цэцэгийн дэлгүүрийг урьд өмнө нь харж байсан юм шиг мэдрэмж төрсөн юм.

Дэлгүүр барилгын ажил дор явагдаж байсан ба дэлгүүрийнхээ буланд юмнуудаа цэгцэлж буй эзэн дээр нь хүрж очиход надад ямар ч итгэл найдвар байсангүй.

Би аль хэдийн хэд хэдэн цэцэгийн дэлгүүрүүдээр орсон гэвч тэдгээр цэцэгчингүүдээс хэн нь ч тэр цэцэгийг байдаг эсэхийг мэдэхгүй байсан.

Тэд надал ижил өнгөтэй цэцэгнүүдийг харуулсан.
Гэвч би ямар нэг төстэй зүйлийг хайх гэж ирээгүй.

Цэцэг жинхэнэ нь байх ёстой.

Дэлгүүрийн эзэн цэцэгийн нэрийг сонсчихоод миний царайруу ширтэв.

Дараа нь дэлгүүрийн эзэн хэлэхдээ цэцэгийн дэлгүүр албан ёсоор нээгдээгүй байгаа ч тэд хүргэлтээр явуулж өгч болох юм гэж хэлээд

"Чамд яагаад ийм онцгой цэцэг хэрэг болоов?" гэж надаас асуув.

Жолоогоо ахин замруу оруулчихаад энэ онцгой цэцэг яагаад надад хэрэгтэй байгаа шалтгааныг бодов. Надад ганц л шалтгаан бий.

Би түүнийг аз жаргалтай болгохыг хүссэн учираас л тэр.

Би түүнийг жаргалтай байхыг харахыг хүссэн.

Би сайн хүн болохыг хүссэн.


HYYH NotesWhere stories live. Discover now