20 оны 7 сарын 17 (LY TEAR Y,O,U VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Ойр хавьд голионы чимээ гарах сургуулийн урд хаалганы өмнө би зогсоно. Амралтын талбайд хүүхдүүд бөөгнөрцгөөн инээлдэж, тоглож, бие биентэйгээ өрсөлдөж байгаа харагдалаа. Зуны сургуулын амралт эхэлсэн болохоор бусад нь хөөрж баярлацгаажээ. Би толгой гудайлган тэдний дундуур алхан явна. "Ахаа". Хэн нэгний сүүдэр гарч ирэхэд гайхан би толгойгоо өргөлөө.
Hoseok Jimin хоёр байжээ. Надруу харан инээмсэглэж байгаа нь нар мэт тод бас том, хүүхдийн мэт нүд нь дэггүй зангаар дүүрэн байв.Hoseok "Өнөөдөр амралт эхлэж байгаа учир хэдүүлээ зүгээр л явцгаах уу?" гэж хэлэн гарнаас татав. Би 'тэгьеээ, тэгье' гэсээр өөр хэдэн утгагүй үгийг амандаа бувтанан толгойгоо өөр зүгрүү эргүүлэв. Төр өдөр болсон зүйл яалтачгүй санаандгүй л болсон. Санаатай ч байгаагүй. Тэр үед би Yoongi Jungkook хоёрыг агуулах өрөөнд байсныг ч бодоогүй. Эрхлэгч намайг дүү нартайгаа зууралдаж байсныг сэжиглэнэ. Тэр аавд намайг сайн сурагч байгаагүйг хэлэх болно. Юу ч болсон бай би ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй байсан юм. Нууц өрөө хоосон байгаа гэж бодоод дурьдсан юмсан. Гэтэл Yoongi сургуулиас хөөгдчихлөө. Хэн ч намайг үүнд оролцсонг мэдэхгүй.
"Сургуулын амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Ахаа! Бидэнрүү залгаарай". Hoseok гаднаас минь ямар байгааг ойлгосон бололтой гараа аван илүү гэгээлгээр баяртай хэмээн хэлэв. Энэ удаа ч бас түүнд хариу өгч чадсангүй. Сургуулын хашааны хаалган дээр зогсоод сургуульд явсан эхний өдрөө би санагалзав. Хамтдаа шийтгүүлсэн болохоор бид инээлдэцгээх байсан. Би тэр мөчүүдийг сүйрүүлчихлээ.
YOU ARE READING
HYYH Notes
De Todo"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever