Jungkook, 22/08/30

51 3 0
                                    

22 оны 8 сарын 30  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би төмөр зам дээр үнэхээр эрт оччихсон байлаа. Нар жаргасаны дараа агаар сэрүүсч бас харанхуй болчихсон байсан. Би чингэлэгрүү орох талаар бодож байсанаа болин төмөр замын тавцангийн нэг булан дээр суухаар шийдсэн. Бид сүүлд уулзсанаас хойш хичнээн удсан бол. Холилдсон олон мэдрэмжүүдээс баяр хөөр болон итгэл найдвар давамгайлж байсан. Би тэр осол болсон үеийг байн байн бодсоор байсан.

Чингэлэг дээр хамгийн эхэнд ирсэн хүн Жимин хён байсан. Тэр хаалгыг нь нээж дотогшоогоо харсан ч ороогүй. Би тавцангаас үсрэн бууж гал тэрэгний замыг дахин хөндлөн гарсан. Яг тэр үед газарлуу ширтэн удаанаар алхаж байсан Юнги хён хойшоо харж байгаа нь харагдсан. Түүний ард нь Хусок хён гартаа баахан ууттай зүйл барьчихсан зогсож байсан.

Надад таагүй санагдаж сэтгэл минь түгшсэн. Би тэдэнтэй уулзах гэж байгаадаа баярлаж байсан. Гэхдээ л би тэр мөчид чөлөөтэйгөөр баярлаж чадахгүй байсан. Би тэр мөчийг үнэхээр удаан хүлээсэн ч буцаад явчихмаар санагдсан. Галын наадмын хамгийн эхний буудалт ямар ч сануулгагүйгээр агаарт дэлбэрсэн. Шөнийн тэнгэрт цагаан очнууд хөөрч пан хийх чимээтэйгээр олон сая гялалзсан гэрэл болон дэлбэрсэн.

HYYH NotesWhere stories live. Discover now