Jungkook, 22/05/22

191 27 2
                                    

22 оны 5 сарын 22  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Бие минь хөвж байна гэж бодсон ч хатуу газар дээр байв. Хэсэгтээ би юу ч мэдэрч чадсангүй. Бие минь тэвчиж чадамгүйгээр хүндүүрлэж зовхио ч нээж чадсангүй. Залгиж бас амьсгалж ч чадсангүй. Оюун санаагаа алдаж эхлэн, миний эргэн тойронд байгаа бүх зүйлс замхарч эхлэв.

Дараа нь миний бие ямар нэг зүйлд цочирдосон мэт яг л галзуурсан мэт чичирлээ. Өвдөлтийг мэдэрч чадахгүй ч цангаж байгаа мэт санагдах тул би өөрөө ч мэдэлгүй нүдээ анив. Бүх зүйлс бүдгэрч, алсын хараа минь элсээр дүүрэн газарын зүг чигэллээ . Гэрэл байна гэж бодсон ч биш байв. Тэр зүйл их тод, том бас асар том байв. Өөрөө огт хөдлөхгүй байсан ч агаарт хөвж байв.
Их удаан харсаны эцэст нөгөөх зүйл илүү тод болон харагдаж эхлэлээ. Сар байжээ.

Миний толгой арагш гэдийсэн эсэхийг ч би хэлж мэдсэнгүй гэхдээ бүх зүйлс урвуугаа болжээ. Энэ ертөнцийн сар хүртэл доош уруугаа харсан мэт байв. Амьсгалахыг хүсч, ханиалгах гэж оролдсон ч хөдөлж чадсангүй. Тэгтэл гэнэт би жихүүдэсийг мэдэрлээ. Би айж байсан юм. Ярих гэж оролдсон боловч ямар ч үг амнаас гарч өгсөнгүй. Нүдээ аниагүй хэрнээ л нүд минь аажимаар харанхуйлж эхэлэв
Хэн нэгэн надтай эрүүл байгаа юм шиг л ярьж эхлэв.

"Амьдрах үхэхээс илүү шаналам юм. Гэсэн ч чи амьдрахыг хүсэж байна уу?"

HYYH NotesWhere stories live. Discover now