22 оны 7 сарын 24 /Орчуулгийг хийсэн: Дрийм/
"Seokjin ахаа та ганц л зүйл аавдаа хэлээд өгөөч. Ахаа та мэднэдээ. Тэр газар надад ямар утга учиртай болохыг. Асрамжын газар миний хувьд гэр л гэсэн үг. Бас тэнд хүүхдүүд амьдарч байгаа. Тэр асрамжын газар байхгүй болчихвол тэд бүгдээрээ тарцгаана. Тэр сэргээн босголт гээд байгаа зүйлийг асрамжын газрыг оруулахгүйгээр хийж болно шүүдээ." Чингэлэгрүү орохдоо би ямар ч тайлбар өгөлгүйгээр хэлж орхив. Бүгд надруу гайхсан нүдээр харцгаав. Seokjin ах л ганцаараа нүүрний хувиралаа өөрчилсөнгүй. Уйлах дөхөн байж үгээ үргэлжлүүлэн хэлж байхад минь ч тэр юу ч болоогүй мэт надруу харж байлаа.
"Аль хэдийн шийдэгдчихсэн. Би чамд юу ч хийж өгч чадахгүй нь." Ахын үг бүр удаанаар гарч ирж байлаа. Тэдгээр үгсүүд ах бид хоёрын дунд ямар тод зураас байсныг харуулав. Ах тиймэрхүү шийдвэрийн ертөнцөд л харьяалагдаж харин би эсэргүүцэж чадахааргүй ертөнцөд харьяалагдаж байв. Seokjin ахыг би өөрийнхөө найз гэж бодож байсан ч бодит байдал дээр бол бидний нөхөрлөл үүсгэгдээгүй байсан бололтой.
Би ахад уураа гаргав. Би түүнрүү "Та яаж надад тэгж чаддаг байнаа?" гэж хашгиран түүнээс тусламж хүртэл гуйв. Тэгсэн ч би мэдэж байлаа. Эд бүгд зүгээр л хоосон үгс гэдгийг. Миний хийж чадах зүйл
ер байсангүй. Хэлсэн үгс, уур уцаар минь ахад хандасан юм биш өөрт минь хандасан байв. Юу ч хийж чадахгүй, хэн ч биш надад.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever