Namjoon, 16/06/21

52 7 0
                                    

16 оны 6 сарын 21  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би 13-р давхараас хамаг хурдаараа уруудан гүйлээ. Амьсгаадсаар, хөл минь чичирч байв. Барилгаруу орох үүдний сүүдэрт хүч барагдан амьсгаа аван суув. Сургууль үргэлж тардаг цагаасаа оройтож тарсан болохоор би өнөөдөр хоцорч байлаа. Тогтсон хугацаанаас өмнө би дөрвөн барилгаар бүхэлд нь зарлалыг хуудсыг хамаг хурдаараа тараах ёстой байлаа. Хэрэв тэгж чадахгүй бол, захирал маань намайг урт лекцтэйгээр хүлээж байх байв. Дунд сургуулийн сурагчыг ажилд авхуулахын тулд би түүнд үнэхээр их бялдуучилсан. Мэдээж, өөрийгөө шуудхан тэгж халуулчихаж чадсангүй. Ээж маань өнгөрсөн долоо хоногт рестораны ажилаасаа гарчихсан. Бид аавын эмнэлэгийн төлбөрийг төлөх хэрэгтэй байлаа Хугацаа нь хэтэрсэн цахилгаан болон гаазны төлбөрийг бол дурсаад ч хэрэггүй. Би сүүдэрт унтах шахаж байлаа. Хүүхдүүд цаагуур сагс тоглоцгооно. Би дахиад л босох хэрэгтэй болов. Гүйх хэрэгтэй байлаа. Би өөртэйгээ ярисан. Би энийг хийх ёстой. Би хийж чадна.

 Би хийж чадна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




HYYH NotesWhere stories live. Discover now