22 оны 3 сарын 29 (LY ANSWER E,L,F VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Шатахуун түгээх газарын эзэн шүлсээ газар хаячихаад явав. Би өөрийнхөө биеийг тэврэн (дугуйран) газар хэвтэлээ. Шатахуун түгээх газарын арын хананд graffiti зурж байгаад баригдан эзэнд нь зодуулсан нь энэ юм. Би газар өнхөрөв. Цохиулаад сурчихсан ч гэсэн бас үүнд дасаж өгөхгүй л юм.
Саяханаас л би график зураг зурж эхэлсэн. Хэн нэгний үлдээсэн цацдаг будагыг аван хананд цацна. Шар өнгөтэй байсан байх. Би зүгээр л цацчихаад харав. Саарал ханан дээр тогтосон тод шар будагийг харан өөр цацагчийг авлаа. Бүх савыг хоосолж дуусгачихаад гараа зогсоолоо. Гүйж чадахынхаа хэрээр худан гүйн амьсгаа боогдон аахилна.
Тэр ханан дээр буусан будагнууд ямар утга учиртайг би мэдэхгүй. Юу зурсан, яагаад тэгсэнээ ч мэдэхгүй нь. Миний мэдэх ганц зүйл гэвэл тэдгээр нь миний мэдэрч буй мэдрэмж юм. Би мэдрэмжээ ханан дээр илэрхийлсэн юм. Эхэндээ муухай, балиар, тэнэг, хэрэггүй, сэтгэл унагмаар, дургүй хүргэм харагдана. Би гараараа ханан дээрхи хаатаагүй будагийг үрэв. Одоо би бүгдийг нь арилгахыг хүсэж байна. Будаг арилахын оронд өөр шинэ дүрс бий болов. Би хана налав. Дуртай, дургүй нь асуудал биш. Үзэсгэлэнтэй эсвэл үзэшгүй муухай нь ч асуудал биш. Зүгээр би л байв.
Босохтой зэрэгцэн би ханиалгалаа. Намайг ханиалгахад сэтэрсэн амнаас цус гарж байгаа бололтой. Дараа нь хэн нэгнийг будаг цацагч савыг газараас авч байхыг харлаа. Араас нь дагасны эцэст би Namjoon ахын царайг олж харав. Гэнэт миний инээд хүрлээ. Би өөрийгөө хий юм харж байна гэж бодов. Тэр өөрийнхөө гарыг барисан байсныг би одоо л харлаа. Тэгээд ах миний гарыг татав. Гар нь их дулаахан байсан юм.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever