22 оны 4 сарын 11 (LY ANSWER E,L,F VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Шатахуун дүүргэж дууссаны дараа нэг зүйл нүүрний минь хажуугаар өнгөрөн газар уначихав. Эргэж алхан доош хархад задархай мөнгө байлаа. Би доош сунан мөнгөнд хүрэв. Тэр машинд сууж байсан хүмүүс чанга чанга дуугаар хөхрөлдөцгөөн, би доош хүрэхээ болив. Холоос Seokjin ах гарцаагүй намайг харж байгаа. Би гараа өргөж чадсангүй. Үнэтэй машин унан бусадаар доог тохуу хийж буй хүмүүстэй яаж нүүр тулах вэ? Тэмцэх хэрэгтэй. Тэдний хийж байгаа зүйл шударга бус байвал заавал тэмцэх хэрэгтэй. Эр зориг, омог бахархал, тэнцүү байдалд асуудал байгаа юм биш. Заавал хийх ёстой зүйл юм.
Гэхдээ би зүгээр л шатахуун түгээх газарын цагийн ажилчин. Үйлчлүүлэгч хог шидвэл би авах ёстой. Үйлчлүүлэгч надруу хараавал би сонсох ёстой. Тэд мөнгө шидвэл би газраас авах ёстой. Энэ доромжлол миний биеийг чичиргээж байлаа. Хумснууд минь алгаруу шигдэнэ.
Тэр мөчид хэн нэгний гар доош сунан мөнгийг авав. Зугаа цэнгэл нь дууссан мэт хүмүүсээр дүүрэн машин ч явлаа. Надад Seokjin ахтай харц тулгарах зориг байсангүй. Миний хулчгар зан, ядуу зүдүү байдал; энэ байдалыг ах мэдэхгүй байх хүн биш ч энэ байдлаа харуулхыг би хүссэнгүй. Ах нүдний минь урд зогсон ер хөдөлсөнгүй. Тэр надруу ойртсонгүй бас яриа өдсөнчгүй.
(Note: I Need You дээр шатахуун түгээх газарт хэн нэг машинаас мөнгө шийддэг. Namjoon зүгээр л хараад хоцордог. Euphoria дээр шатахуун түгээх газарт Jin Namjoon хоёр бие биенрүүгээ ширтэн зогсож байгаа дүр зураг байдаг.)
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever