22 оны 6 сарын 13 / Орчуулсан: Дрийм /
Би зүүд зүүдлэв. Эмнэлэгийн дээрээс би яг л агаарт хөөрж байгаа мэт харж бас эмнэлэгийн орон дээр өөр нэгэн би хэвтэж байлаа. Орон дээр байх би унтаж байгаа харагдав. Юуны ч тухай зүүдэлж байсан, түүний хар нүдэн дэх хүүхэн хараа мушгирч ямар ч анхааруулаггүйгээр тэр нүдээ нээв. Дараагийн мөчид би орон дээр хэвтэж байсан юм. Би осолийн шөнийн тухай зүүдэлсэн. Машины ур талын гэрэлнүүд сар болон хувирч тэгээд гэнэтхэн ногоон, цэнхэр гантиг гэрэлнүүд болов. Тэгээд нүдээ нээтэл агаарт хөөрж байгаа би өөр нэгэн би байлаа. Агаарт байгаа би болон миний харц таарч тохиров. Бидний хоёр харц гатлалцан бидний оюун санаа урвуугаа болов. Би ахин дахин агаарт байгаа би болж бас орон дээр хэвтэж байгаа би болон хувирна. Миний харц болон оюун санааны өөрчилөлтийн хурд илүү хурдан бас хурдан болсоор. Толгой минь эргэж дотор муухайрав.
Тэгээд би уйлсаар сэрсэн юм. Дэвсгэр даавуу хөлстэй минь норсон байв. Миний амьсгал түргэсэж яг л бөөлжих гэж байгаа мэт санагдалаа. Гэнэтхэн би болсон бүх зүйлсийг санаж эхлэв. Хэн нэгний хоолой. Амьдрах нь үхэхээс илүү шаналам юм. "Зүгээр үү?" Ээж эмчийг дуудан намайг шалгав. Эмч намайг хурдан эдгэрч байгаа тул түүнийг санаа зовох хэрэггүй хэмээлээ. Надад хөхрөлт болон хугаралууд байсан ба бараг цус гараагүй байв. Тэр намайг машины осолд орсон ч азтай байсан гэж хэллээ. Би эмчрүү харан түүнээс асуув. "Гэхдээ намайг дайрсан хүн хэн байсан бэ?"
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever