Yoongi, 22/06/23

24 1 0
                                    

22 оны 6-р сарын 23. Орчуулгыг хийсэн: Зул

Грүп чатны мэдэгдэл ирж би утсаа нээлээ. Нэг л мэдэхэд гадаа харанхуй болчихож. Энэ хүртэл сараачиж байсан аясаа бүгдийг нь цуглуулах амар ажил биш юм. Санаандгүй шатаачихсанаас болж тэндээс үлдсэн хэдэн ая болон толгой доторх аянуудаа цуглуулан ангилан сууна. Гайхмаар нь тэр дунд байх аязнаас хамгийн их байгаа нь ахлах ангид байхдаа агуулахад зохиож байсан аяз байв. Эргээд бодоход тэр үед би тийм ч их ая зохиогоогүй юмсан. Тэр үеийн би, үгүй ээ аль ч үеийн би байсан хамаагүй үргэлж л хөгжмөөс зугтааж явдаг байсан.

Грүп чатыг нээж үзэхэд нэлээд их яриа өрнөсөн байлаа. Грүп чатыг нээсэн хүн нь бодсоноос өөр нь Жимин байсан юм. Намайг урихын өмнө ч их яриа өрнөсөн ч дундаасаа дахиад эхэлжээ. Тэхён бүгдээс нь асуусан байна.

-Сүнсний зураглал гэж юу байдгийг мэдэх үү?

Хусог үүнд нь нэлээд удсаны дараа хариу бичжээ.

-Тэр нь юу юм?

-Ах аа, би мэдэж байсан бол асуух байсан гэж үү?

-Гэхдээ тэрийг яагаад? гэх мэт яриа хэсэг үргэлжилж байгаад Жимин эхнээс нь дуустал бүгдийг нь тайлбарлажээ. Эмнэлэг рүү явж байгаад санаандгүй Согжин ахтай таарсан нь сүнсний зураглалаа хайж байгаа нь тэр байсан байх нь.

Намжүн хэсэг хугацааны дараа дахин шинээр санаа гаргажээ. Өмнө нь Согжин ах надаас сүнсний зураглал гэж юу байдгийг мэдэх үү гэж асууж байсан удаатай, тэр үед ах ингэж хариулж байсан. "Сүнсний зураглал бол энэ бүх зүйлсийг дуусгах арга" гэж. Түүнээс хойш яриа дахиж өрнөсөнгүй. Магадгүй бүгд бодолдоо дарагдсан байх. Тэгвэл сүнсний зураглал гээч зүйлийг олчих юм бол ах зүгээр болох болов уу? Тэр нь ингэхэд яг юу бас хаанаас олох ёстой юм бол?
Нэлээд удсаны дараа яриа үргэлжилсэн нь Жиминий 'Жонгүгийг энэ грүп чатанд оруулаагүй юм уу?' гэх асуулт байлаа. Би бодож үзсэн л дээ, Жонгүг одоо ч өвчтэй байгаа. Жимин өөртөө итгэлгүй байгаа мэт яриа нь нэг л барайчихлаа. Гэнэт Жимин яагаад эмнэлэг явсан юм бол гэх бодол төрлөө. Удаан хугацааны турш хоригдож байсан эмнэлгээ олох ямар санагдсан бол? Би хаачихсан байсан грүп чатаа дахин нээн ингэж бичлээ.

-Тийм ээ, сайн байсан. Жонгүгийг дахиад жаахан амраацгаая.

HYYH NotesWhere stories live. Discover now