Taehyung, 22/06/13

18 2 0
                                    

22 оны 6 сарын 13  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

"Жонгүк хэр байна?"

Миний хэлж чадах зүйл тэр л байсан. Би хүнсний дэлгүүрт өөрийнхөө ээлжийг дуусгачихаад гудамруу гаран энд тэндгүй шавар шалбааг болсон байхыг харсан. Хэдэн цагийн өмнө бороо орж байсан. Нэг үйлчлүүлэгчийг шүхэр авахад шилэн хаалгаруу харж бороо орж байхыг харсан. Царайны минь тусгал шавхайнд тусан харагдсан. Нүд минь нулимсаар дүүрч хоолойн дээр минь юм тээгэлчихсэн.

Хусок хён Жонгүктэй хамт байгаа тэгээд бас Жонгүкийг бодож байгаагаас дээр харагдаж байна гэж хэлсэн. Би газарт өвдөглөн унасан. "Би зүгээр ээ." Хусок хён утсаа Жонгүкт өгчихсөн байсан. Тэр зүгээр байгаа юм шиг царайлахыг оролдож байсан. "Харин та?" гэхэд би "Өөртөө л санаа зов." гэж хариулахад тийм байна гэж бодоогүй ч хоолой минь хүйтэн хөндий сонсогдсон. Жонгүк дарууханаар инээсэн. "Би яг одоо очиж байна." гэж би хэлсэн.

Би хэлсэндээ хүрээгүй. Би удсан ч үгүй эмнэлэгт очиж цахилгаан шат ч хүлээлгүйгээр шатаар өгсөн хонгилоор хамаг хурдаараа гүйсэн. Би яг Жонгүкийн өрөөрүү үсрэн орох гэж байсанаа хөдөлгөөнгүй зогссон. Би хаалганы завсраар хоолойнууд сонссон. Намжүүн хён байсан. Сеокжин хён ч бас тэнд байсан. Би өөрөө ч анзааралгүй хойшоогоо алхсан.

"Би үргэлж л ижилхэн байсан." гэж Намжүүн хён хэлсэн. Үнэхээр тийм байсан. Тэр өөрийнхөө амьдралаар явах гэж байсан. Би хонгилд байх сандал дээр доош суусан. Өвчтөний хувцастай өвчтөнгүүд хажуугаар өнгөрч, тэдний зарим нь нулимстай байсан. Хэрвээ хэн нэгэн нь асуусан бол би ижилхэн л хариулах байсан байх. Үргэлж л ижилхэн байсан гэж. Үнэн байсан. Би зүгээр л гэр болон хүнсний дэлгүүр хоёрын хооронд л явдаг байсан. Аав маань уусан хэвээрээ харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал тарьсаар л байсан. Дотор талын гэрэл бүдэг хэвээрээ харин ус зайлуулах суваг үе үе бөглөрчихдөг байсан.

Нэг өөрчлөлт байсан. Хар дарсан зүүд зогсчихсон байсан. Юнги хён үхэж, Жонгүк унаж, харин Хусок хён цөхрөлд галзуурч байсан хар дарсан зүүд. Бодоод байхад тэр хар дарсан зүүд биднийг далайн эрэг дээр муудалцсаны дараа зүүдлэгдэхээ больчихсон байх. Тэр зүүд өөр зүүдээр солигдчихсон. Сеокжин хёны нүүрийг даган нулимс урсаж байсан. Шөнө засмал зам дээр цэнхэр цэцгийн дэлбээ өнхөрч, хэн нэгний цусанд будагдчихсан байсан.

Би цааш алхсан. Цахилгаан шат хоёр давхараас дээшилж байсан. Би буцаад өвчтөний өрөөрүү харсан. Би Сеокжин болон Намжүүн хёнтай уулзахдаа хараахан бэлэн болоогүй байсан.

HYYH NotesWhere stories live. Discover now