Hoseok, 22/03/02

32 5 0
                                    

22 оны 3 сарын 2  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би хүмүүстэй санал бодлоо хуваалцах дуртай байсан. Асрамжын газрыг орхиод удалгүй Хоёр Одтой Бургерт цагийн ажилчинаар ажиллаж эхэлсэн. Би олон олон хүмүүстэй харилцаж, үргэлж инээмсэглэж, бас үргэлж эрч хүчтэй харагдах хэрэгтэй байдаг байлаа. Надад тэр ажил үнэхээр таалагддаг байсан. Амьдралд надад инээмсэглэлүүлж, бас эрч хүчтэй байлгадаг хэдэн зүйл байсан. Би сайн хүмүүсээс илүү муу хүмүүстэй илүү их учирч байсан. Тийм болохоор надад тэр ажил үнэхээр их таалагддаг байсан байх. Үргэлж инээмсэглэж, албаар чанга яриж, бас үйлчлүүлэгч нарын өмнө баяр хөөртэй байгаа мэт царайлж байхдаа би өөрчлөгдсөн. Чангаар инээсний дараа надад илүү дээр санагдаж бас үйлчлүүлэгч нартай эелдэгээр үйлчлэх гэж хичээнгүйлэн ажиллаж байхдаа илүү нинжин сэтгэлтэй болсон. Мэдээж, хүнд өдрүүд ч гэсэн байсан. Өдрийн эцэст гэрлүүгээ явах алхам бүрээр бүх л энерги шавхагддаг байсан. Заримдаа би үйлчлүүлэгч нарт дээрэлхүүлүүлдэг байсан. Тэгсэн ч би зүгээр л инээмсэглэдэг байлаа.

Инээх надад шинэ эрч хүч өгдөг байсан.

Би 2 сард ахлах сургуулиа төгссөн. Ахлах сургуулийн диплом надад тийм ч их өөрчлөлтийг авчраагүй. Зүгээр л бургерийн газарт арай илүү цагаар ажилллах боломж өгсөн. Би жоохон илүү мөнгө хийж байсан ч илүү дээр өрөөнд нүүж ороход хангалттай байгаагүй. Шинэ хичээлийн улиралын эхлэлд Хоёр Одтой Бургер гайхширсан төрхтэй нэгдүгээр курсийнхэн болон намба суусан харагдах гэж оролдсон дээд курсийнхэнээр дүүрсэн байлаа. Тэд нар бүгдээрээ эгдүүтэй харагдсан. Бид нарт бас тэгж харагдаж байсан үе бий. Бусад маань хэр байгаа бол? Би тэдний талаар үе үе боддог байсан.

Сеокжин хёныг зуны амралтын эхэнд сүүлийн удаа харсан. Тэр надаас зайгаа бариад байх шиг болохоор би түүнээс холдсон. Сүүлд би түүнийг өөр сургууль руу шилжсэн гэдгийг дуулсан. Юнги хён өмнөх шигээ л бидний дуудлагад хариу өгөхгүй, харин хэн нь ч Намжүүнд юу тохиолдсоныг мэдэхгүй байлаа. Намжүүнд онцгойлон дуртай байсан Тэхён яагаад ч юм хичээлээ тасалдаг болж ханан дээр граффити зурж цагдаагийн газарт орж гарч байна гэж дуулдсан. Жонгүк хааяа нэг бургерийн газарын шилэн хаалганы урд харагддаг байсан. Тэр байнга л зодолдож явдаг юм шиг ихэвчилэн нүүрэндээ шархтай бас хөхөрчихсөн байдаг байсан. Жиминий хувьд бол би түүнийг сүүлд түргэн тусламжийн өрөөнөөс түрүүлэн гарч байхыг нь харсан. Тэр өдрийн дурсамж байнга бодогдож санаанаас гардаггүй. Би ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм болов уу? Би ямар нэгэн зүйл орхигдуулчихсан юм болов уу?

Өөр нэгэн үйлчлүүлэгч мухлагт орж ирсэн. Би гүнзгий амьсгал аван чанга дуугаар түүнтэй мэндлэлээ. Би инээмсэглэн хаалганы зүг харсан. Тэнд миний танидаг нэгэн зогсож байлаа.

HYYH NotesWhere stories live. Discover now