19 оны 06 сарын 12 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Бид далайн эрэгдэх гал тэрэгний буудал дээр ирсэн ч нар халуунаар ээсээр л байлаа. Бидний сүүдэр бараг л харагдахгүй бидний хөлний дор сүүмэлзэж байсан. Нарнаас нуугдахич ямар ч газар байгаагүй. Би далайн давалгаа сонсож удалгүй үзэсгэлэнтэй элсэрхэг далай бидний нүдний өмнө тэлэн гарч ирсэн. Зун эхэлж байсан. Эртэч аялагч нар аль хэдийнээ халхавчны дор сууцгааж байсан. Миний сэтгэл санааг дээрдүүлэх ямар нэгэн зүйл далайд байсан. Тэхён болон Хусок хён нар хөөрч баярлан түрүүлж гүйсэн. Тэднийг даллаж дуудахад, Жимин хён болон Сеокжин хён тэдэнтэй нэгдсэн.
Тэд намайг дуудсан. "Jungkook!" гэхэд би тэдэнлүү даллаж баясагалантайгаар инээмсэглэсэн. Эсвэл би баясгалантай байгаа мэт царайлж инээмсэглэсэн байх. Би өөрийн мэдрэмжээ илэрхийлэхдээ бас танихгүй орчинд зохицохдоо болхи хэвээрээ л байсан. Нэг хүн өмнө нь надад намайг ичимхий, аймхай гэж хэлж байсан. Тэр өдөр ч гэсэн тийм байсан. Надад яг л тэнд тохирохгүй бусдын байдалд тав тухгүй байх шиг санагдсан.
Бидний хурдан шийдэн очсон газарт хийгээд байх зүйл тийм ч их байгаагүй. "Уралдацгаая." гэж Hoseok hyung гэнэтхэн санаа гаргаад гүйж эхэлсэн. Бүгдээрээ араас нь гүйсэн ч удалгүй больцгоосон. Хэтэрхий халуун байсан. Namjoon hyung урагдчихсан халхавч хаанаас ч юм олсон. Бид нар долуулаа тэрний дор хэвтсэн. Нарны гэрэл халхавчны уранхайнуудаар орж ирж байлаа. Уранхайгаар нь дугуйран орж ирэх нарны гэрэл бага багаар хөдөлж эхлэхэд бид тэднээс бултах гэж тахиралдан хөдөлцгөөж байсан.
"Энэ чулууг хармаар байна уу?" гэж Hoseok hyung утасаа өргөж харуулсан. Далайн эрэг дээрх том чулууны зураг байсан. "Хүмүүс хэрвээ энэ чулуун дээр зогсож байгаад далайруу өөрийн мөрөөдлөө орилж хэлэх юм бол биелдэг гэж хэлдэг." гэхэд Jimin hyung утасыг нь аван зурагруу харсан. "Эндээс хол биш үү? Багаар бодоход эндээс 3.5 км байгаа." гэсэн. Yoongi hyung өнхөрч ирээд "Би явахгүй ээ. Надад мөрөөдөл ч байхгүй. Байсан ч би энэ халуунд 3.5 км алхахгүй байх байсан... Хэзээ ч үгүй." гэж хэлсэн. Taehyung hyung үсэрч хөл дээрээ босоод "Би явна." гэсэн.
Бид урагдчихсан халхавчны дор алхаж эхэлсэн. Элсэрхэг далайн эрэг төөнөх нарны дор халуунаар шатаж харин агаар арайхийн амьсгалж болохоор дэндүү бүгчим байсан. Бид яг л тэнүүлчид шиг халуун элсэнд хөлөө шигтгэн далаан эрэгээр цувран алхаж байлаа. Hoseok hyung наргиа хийх гэж оролдсон ч нэг нь ч хариу үйлдэл үзүүлээгүй. Taehyung hyung газарт сууж бууж өгч байгаагаа хэлсэн. Namjoon hyung түүнийг хөл дээр нь татан босгоод түүнийг нуруунаас нь түлхэж өгсөн. Бидний бүгдийнх нь царай улайж бас хөлс дусалж байлаа. Бид өөрсдийгөө цамцныхаа захаараа сэвэх гэж оролдсон ч биднийг бүр халуун агаараар сэвж байлаа. Гэсэн хэдий ч бид урагшилсаар л байсан.
YOU ARE READING
HYYH Notes
Acak"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever