Hoseok, 22/06/13

19 2 0
                                    

22 оны 6 сарын 13 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Нулимс минь цайрах шиг санагдахад би өрөөнөөс гаран явсан. Жонгүкийн зүгээр гэж хэлж байгаа нь зүрх зүсэгдэм байсан. Би тэр өглөө л Жонгүкийн осолын талаар сонссон. Бургерийн газар борооноос хорогдсон хүмүүсээр дүүрчихсэн байсан. Зарим нь Жонгүкийн ангийн хүүхдүүд байсан. "Жонгүк яагаад ирэхгүй байгаа юм бэ?" гэж би ямар ч тодорхой шалтгаангүйгээр тэр асуултыг асуусан. Би далайгаас ирсэнээс хойш Жонгүк гээд бүгдэнтэй нь холбоогүй байсан. Тэгтэл, төсөөлөөгүй байсан хариултыг надад хэлсэн. "Өө, тэр осолд орчихсон болохоор ирэхгүй байгаа." "Осол гэнээ? Үнэхээр хүнд бэртсэн юм уу?" "Бид мэдэхгүй ээ. Тэр сургуульдаа бараг хориод өдөр ирээгүй байх аа?"

Би түүнлүү шуудхан залгасан ч Жонгүк хариу өгөөгүй. Би дахин залгах гэж байсанаа болиод оронд нь өөрсдийнхөө груп чатыг нээсэн. Өнгөрсөн хорин хоногт нэг ч шинэ захидал ирээгүй байлаа. Сүүлд далай эрэг дээр байхад бичсэн захидал л байсан. Тэгэхэд юм болов уу? Бид нар салж гэрлүүгээ явцгаасан тэр шөнө. Тэр шөнө байсан юм болов уу?

Би Жонгүкийг хүндээр бэртсэн талаар захидал бичин үлдээсэн. Гэхдээ л, хэн нь ч завгүй байсан ч гэсэн, сүүлийн хорин өдөр түүнд юу тохиолдсоныг мэдээгүй байсан нь хөгийн санагдсан. Миний захидалын хажуудах тоо өсөхгүй байсан нь хэн нь ч миний захидалыг нээж уншаагүй гэсэн үг байлаа. Бидний хамтдаа байсан өдрүүд ямар ч утга учиргүй байсан гэж үү? "Бид" хүнд үед нь хамт байдаггүй найзууд байсан гэж үү? Би өөртөө уурласан. Түүнтэй өмнө нь холбогдоогүйдээ уурласан. Ганцааранг нь гэрлүү нь хариулсандаа уур минь хүрсэн. Жонгүк жоохон хүүхэд биш. Гэхдээ л тэр хамгийн бага нь байсан. Тэр сурагч хэвээрээ байсан.

Би хонгилоор нааш цааш хэдэн удаа явсаныхаа дараа түүний өрөөний урд очин зогссон. Хаалганы завсраар Би Жонгүкийн царайг харсан. Тэр зүгээр биш байгаа гэдэг нь тодорхой байсан. Тэр яг л цаас шиг цагаан харагдаж байсан. Гэнэтхэн, толгойд минь хоосон бидний нууц өрөөний хаалгаар харагдсан Жонгүкийн дүр зураг нүдэнд минь харагдсан. Тэр дөнгөж дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч байсан. Тэр ямар нэгэн зүйлд төгсгөл ирж байгааг мэдсэн юм шиг, юмаа алдсан мэдрэмж түүний царайнд харагдсан. Бидний оршин тогтнол түүнд юмаа алдсан мэт мэдрэмжийг санагдуулсан юм болов уу? Биднээс дөрөв нь гроуп чатан дахь захидалыг хараагүй л байлаа. Би өөр нэгэн захиа бичсэн. "Урам хугарч байна."

"Чи? Бүжиглэх ээ?" Намайг өрөөнд ороход Жимин Жонгүк хоёр бүжгийн багийн талаар яриж байлаа. Жимин тэр багт элссэнээс хойш хоёр долоо хоног болох гэж байсан бөгөөд ичингүйрэн өөр тийш харсан. "Тийм шүү. Чи сайн бүжигчин байсан. Бид нар очиж бүжиглэхийг чинь харах ёстой."

Яг тэр үед Тэхёны дуудлага орж ирсэн. "Юу хийж байсан юм бэ? Яагаад миний захидалыг эртхэн шалгаагүй юм бэ?" гэж ууртай байгаагаасаа илүү ууртай сонсогдох гэж оролдсон. Тэхён уйлж байсан юм шиг яриж байхдаа ээрч байсан.

HYYH NotesWhere stories live. Discover now