Seokjin, 22/05/02

32 7 0
                                    

22 оны 5 сарын 2  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би бүх алдаа зөрүүг засаж бүгдийг нь аварч чадах болов уу? Энэ асуултын гүнрүү би ухаж төнгөсөнгүй. Үнэхээр цөхрөлгүйгээгээр бүгдийг нь аврахыг хүссэн минь үнэн. Хамгийн чухал нь тэд миний найзууд байсан. Бидэнд өөрсдийн гэсэн өө сэв, сорив байж өөрсдөө муруйж гажуудсан байж ч болох юм. Бид хэн ч биш байж болох юм. Гэхдээ бид амьд байсан. Бидэнд амьдрах өдөр хоногууд, мөрдөж дагах төлөвлөгөөнүүд, биелүүлж бүтээх мөрөөдлүүд байсан юм.

Эхэндээ би нэг ихийг бодоогүй. Хэн нэгнийг чухам юунаас аврах хэрэгтэйгээ мэдэж авсаны дараачаар хэр их хүчин чармайлалт гаргахаас минь л хамаарна гэж би бодсон. Тэгж л би боддог байсан юм. Тэднийг ятгаж юмсийг өөрчилсөнөөр бүх зүйлсийн учрыг олж чадна гэдэгт итгэсэн байсан. Би тийм л энгийн гэнэн байсан. Гэвч өөрийн амиа л аврах гэж оролдсоноос өөрцгүй байсан юм байна лээ. Цувран гарч ирэх бартаа, алдаануудын дараа л би ухаарсан. Бусдыг аврана гэдэг тийм амар биш байсныг.

HYYH NotesWhere stories live. Discover now