Seokjin, 22/05/30

31 5 0
                                    

22 оны 5 сарын 30  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Надад ганцхан л битүү дохио байв. Сүнсний газрын зураг (Map of the soul). Танил бус үгс. Надад яг юу болох, үүгээр юу хийж болох талаар жоохон ч санаа агуулга өгөөгүй тийм үгс. Надад нэг зүйлд эхлэх цэг хэрэгтэй байв. Тэгээд энэ 'Сүнсний газрын зураг' гэгч нь миний хувьд тэр цэг нь байгаасай гэж найдсэн юм. Гэвч тийм байсангүй. Тоолж барамгүй олон гогцоо гаргаад сүнсний газрын зургийн тухай олон удаа судалгаа хийсэн болов ч бүх зүйл гараар минь гулсчихсан. Эргээд харахнээ, энэ бүгд эхэлсэн тэр хором мөч ч гэсэн тийм байсан мэт. 'Чи өөрийнхөө бүх алдаа дутагдалыг засаад бүгдийг аварч чадна гэж бодож байна уу?' Энэ асуултанд толгой дохин хариу өгөхдөө юунаас болж шаналахаа би мэдээгүй байсан юмсанж.

Би тоосонд дарагдсан номоор дүүрсэн тавиуруудаас холдоод номын дэлгүүрийг орхив. Шатаар дээш өгсөн нарийн гудамжруу орход интоорын цэцэгч хийсэж байлаа. Гэнэтхэн надад өмнө нь энд байсан юм шиг санагдав. Тэгээд би арагшаагаа харлаа. Номын дэлгүүрийн хонгилын үүд харанхуй байх бөгөөд хаяг нь хүртэл үл үзэгдэнэ. Магадгүй би өөр номын дэлгүүртэй андуурсан байх. Би сүнсний газрын зургийн талаар hint хайхаар маш олон номын дэлгүүр, номын сангуудаар орсон. Миний олсон гэхээр зүйл тийм ч их байхгүй. Ном зүй болон internetээс олсон түлхүүр үгнүүдийг нэгтгэсээр. Магадагүй тэр үйл явц дунд би энэ номын сангаар ч бас орсон байх эсвэл ядаж л энэн шиг адилхан номын санд.

Би нарийн замийн үүдэнд байх машинруугаа алхав. Хөдөлгүүрийг нь асаачихаад гараа жолоон дээр тавьсан ч эндээс хаашаа явахаа би мэдсэнгүй.

HYYH NotesWhere stories live. Discover now