20 оны 5 сарын 15 (LY HER L,O,E VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Би бидний үргэлж очдог байсан нууц газар болох агуулах өрөөрүү очлоо, Замд минь байгаа хэдэн сандалыг босгож тавин, доош хөмөрж унасан ширээг дээш нь босгож тавьлаа. Өнөөдөр бол хичээлийн сүүлийн өдөр бас би хоёр долоо хоногын дараа нүүнэ. Ахиж энд ирэх эсэхээ, ах болон дүү нартайгаа ахин хэзээ уулзахаа би мэдэхгүй байна. Цаасыг дундуур нь нугалж ширээн дээр тавин үзэгээ барисан хэдий ч цаасан дээр яг юу гэж бичихээ мэдсэнгүй. Зөвхөн цаг хугацаа л өнгөрөн одож байлаа. Утагагүй хэдэн үгс сараачсаны дараа үзэгээ даран хураалаа. "Чи амьд үлдэх хэрэгтэй". Миний цаасан дээр санаандгүй сараачиж бичсэн үг цаасны хар шугаман дээр тогтон үлдэнэ.
Энэ бүх хар толбо, сараачсан үгнээс хоосон байдал, эцэг эх, дүү, байшин нүүлгэлт болон өөр замараагүй зүйлсүүдийн тухай санаанд бууна.Би цаасыг бөөрөнхийлж базчихаад халаасандаа хийн суудлаасаа бослоо. Ширээн дээр ахиад л тоос тогтожээ. Явахаасаа өмнө цонхон дээр хичээнгүйлэн амьсгаагаа гаргаад, дээр нь 3 үг бичээд үлдээлээ. Энэ хэдийд ч арилж үгүй болно байх гэхдээ хэдий үүнийг хэлээгүй байсан ч эдгээр үгнүүд бүгдэд нь хүрэх болно. "Бид ахин уулзана". Энэ бидний дундах амлалт байгаасай хэмээн найдна.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever