Jungkook, 17/08/11

75 14 0
                                    

17 оны 8 сарын 11  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

10 хоног хүлээсний эцэст би төрсөн өдрийн карт хүлээхээ болив.

Шургуулганаасаа тэмдэглэлийн дэвтэр гарган авлаа. Доор нь өмнөх төрсөн өдрүүдээс авсан 4 төрсөн өдрийн мэндчилгээний картнууд хэвтэнэ.

Jungkookаа Төрсөн Өдрийн Мэнд, ааваас нь.
Би тэгдгээр үгсийг ахин дахин уншисаар.

Өвөл болж байсан ба би 7 настай байлаа.
Өөрийн бяцхан дээврийн өрөөндөө унтаж байхдаа эцэг эхийнхээ хоолойгоор би сэрэв.
Өрөөнөөсөө 5 шатаар доош буун гүйдэг хаалгийг онгойлговол тэдний өрөөнд хүрчихнэ.

Би хаалга онгойлгохоор зэхэж байлаа.
Би азнав.

Би жоохон байсан ч өрөөнийх нь үүдэн дээр зогсход ходоод гэдсэнд минь амаргүй мэдрэмж зангирав.
Өрөөн дотор нь болох тэдний хэрүүл маргааны түгшүүртэй уур амьсгал хаалгаар хүртэл харагдахаар мэт.
Тэднийг саатуулах тийм ч тохирсон цаг үе биш байв.

"Ингэж явхад надад үнэхээр хэцүү байна." гэж аавыг хэлхийг сонсов. Түүний хоолой хаалганы цаанаас намсана.
"Мөрөн дээрээ тээхэд хорвоо ертөнц хэтэрхий хүнд байна."

Ээж юу ч хэлсэнгүй.
Магадгүй зүгээр зогсоод чимээгүйхэн уйлж байгаа биз.

Аавыг ярихаас өмнө анир чимээгүй хэдэн мунутын турш үргэлжилэв.

"Би ингэж амьдраад байвал сүйрэх нь. Амьдралынхаа тэр цэгт хүрэхээс өмнө би явмаар байна."

"Чи миний учирч байсан хүмүүсээс хамгийн хариуцлаггүй нь юм." хэмээн ээж хэлэв.
Тэр хүчтэйгээр эсэргүүцэж эхлэв.

"Чи Jungkookийг яах гэж байна?" хэмээн ээж гэнэт намайг санан асуув.

Гүйдэг хаалганы наана би ахин хэдэн минут хүлээлээ.
Аав хариулсангүй.

Урд талын хаалга нээгдэв.
"Түүнд миний гэхээр юм юу ч үлдээгүй. Түүний төлөө би ахиж юу ч хийж өгч чадахгүй."

Тэдгээр үгс түүний сүүлийн үгс байв.
Би дээвэррүүгээ яаран буцаж сандалаа цонхруу байрлуулавв Тэгвэл аавыг явхыг харах учир.

Тэр хазгар гудмаар доош алхан шөнөрүү алхаад орсон мэт харанхуй түүнийг аажмаар залгин авав.

Ээж хүчтэйгээр хаалгийг минь онгойлголоо.
Би бушуухан үйлдэлдээ орж шургуулгаа хаав.
Би түүнд аавын өгсөн төрсөн өдрийн картуудыг харуулхыг хүссэнгүй.

Тэр аажуухнаар ингэж хэлэв. "Аав чинь чамд ахиж төрсөн өдрийн карт өгөхгүй".
"Тэр тийм л хүн юм.
"

Тэр тийм л залуу.
Тэр нь ээжийн ердийн л нэг мэдүүлэг байв

Бас түүний ч зөв.
Аав бол өчүүхэн бодолтой, чадалгүй нэгэн.
Тэр биднийг орхисон шиг нийгэмд тохиромжгүй нэгэн байсан юм.

Би түүнээс ахин төрсөн өдрийн картнууд авахгүй.
Би түүний хувьд тээхэд хэтэрхий хүнд тэр ертөнц нь.
Би түүний бууж өгсөн ертөнц нь байлаа.

Түүний туулсан тэсвэрд би нийцэхгүй.
Тэр үлдсэн ч явах л байсан.

Би түүний дарамт нь байсан юм.

HYYH NotesWhere stories live. Discover now