22 оны 5 сарын 20 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Taehyungийг аван цагдаагийн газрыг бид орхив. "Баярлалаа". Би цагдаа нарт талархан бөхийж, эрч хүчтэйгээр баярлаж талархаснаа илэрхийлэв. Гэсэн ч би үнэхээр тийм нөхцөлд байсангүй Taehyungий гэр цагдаагийн газраас тийм ч холгүй бий. Магадагүй тэр арай хол амьдардаг байсан бол ийм их асуудалд орохгүй байх байсан. Хорвоо ертөнц энэ тэнэгдүү, эмзэг хүүхдэд дэндүү шударга бус хандана.
Би гараа мөрөн дээгүүр нь тавин түүнээс "Өлсөж байна уу?" хэмээн асуулаа. Taehyung толгой сэгсэрэв. Би "Одоо цагдаа нар чамайг маш сайн мэднэ. Тэд чамайг харсандаа баяртай байна гээд хоол өгсөн л биз тийм үү?" гэсэнд Taehyung юу ч хэлэлгүй гэрлүүгээ алхах замдаа чимээгүй явав.
Бид хоёрын ард нар төөнөх ч зүрхэнд минь хүйтэн агаар үлээж байв. Taehyungд өшөө ямар их өвдөлт мэдрэгдэж байгаа бол гэхээс төсөөлж ч чадахгүй нь. Миний зүрх зүгээр л өвдөж байхад түүнийх урагдаж цоороо биз. Эсвэл түүнд үлдэхээр юм эсвэл зүрх гэхээр зүйв үлдсэн юм болов уу? Хэр их зовлонг тэр амссан бол?
Ийм зүйл бодож байсан болхоор түүнрүү ч харж чадахгүй тэнгэр өөд харав. Бүдэг нарны гэрэлд онгоц нисэн өнгөрж байлаа.
Taehyung нуруундаа нэг соривтой. Тэрийг нь анх харсан үеийг санаж байна. Бид Namjoonий чингэлэг дотор байсансан. Тэгхэд түүнээс тэр талаар асууж би зүрхлээгүй юм. Асуухад тэр хэтэрхий аз жаргалтай болхоор.
Надад эцэг эх байхгүй. Надад аавын гэхээр ямар ч дурсамж байхгүй. Ээжийн талаархи ой санамж 7 настайд минь зогссон. Надад эцэг эх, бага насны талаархи онгорхой шарх, сорив хэнээс ч илүү их бий.
Хүмүүс үргэлж л өвдөлтийг давж тэднийг өөрийн нэгээхэн хэсэг хэмээн хүлээн аван дасан сурах хэрэгтэй гэцгээдэг. Тэдний хэлж байгаагаар бид эргэцүүлэн бодож, уучилж байж л амьдралруугаа хөдлөнө гэнэ. Тэгээд ч би тэр бүгдийг хэдийн мэдэхгүй байгаа юм биш. Үнэхээр оролдож үзмээр байгаа ч гэсэн оролсон ч үргэлж амжилттай болчихдог гэсэн үг биш болхоор.
Хэн ч надад яаж зүгээр болж цаашлах талаар зааж өгөөгүй. Хуучинууд нь бүрэн эдгэрээүй байхад ертөнц бидэнд шинэ шархнуудыг өгдөг. Энэ ертөнцөд хэн ч өвдөж зовхоос зугтаж чадахгүй нь тодорхой. Би тэрийг мэдэж байгаа. Гэхдээ бид үнэхээр ийм гүн шарх авах хэрэгтэй гэж үү? Юуны төлөө? Яагаад бид амьдралдаа ингэж өвдөж тарчилах хэрэгтэй гэж?
"Ахаа, Би зүгээрээ. Эндээс би ганцаараа явчихаж чадна." Taehyung уулзвар зам дээр очоод надад ингэж хэлэв. "Мэднээ хүүхдээ". Би түүний урд гараад замыг нь чиглүүлэн алхав.
Тэр "Үнэхээр би зүгээрээ ахаа." хэмээн эсэргүүцэж урдуур гарч ирээд инээн "Хардаа. Би зүгээр" гэлээ.Би хариу өгсөнгүй. Түүнийг зүгээр биш гэдгийг би мэдэж байлаа. Зүгээр биш гэж хэлвэл тэсэж чадахгүй гэдгийг нь ч би мэдэж байлаа. Тэр зүгээр л мэдрэмжүүдээ үл тоон, өөрөөсөө түлхэж байв. Энэ нь түүний зуршил юм.
Тэр цамцныхаа малгайг өмсөөд араас минь дагалаа. "Чи үнэхээр өлсөхгүй байна гэж үү?". Гэрийнх нь коридорт очоод би түүнээс асуув. Taehyung тэнэг юм шиг надруу инээмсэглээд толгой дохив.
Түүнийг нуруугаа харуулан коридороор цааш явж байгааг би харчихаад эргэж харлаа. Энэ хүүхдийн алхаж байсан коридор, намайг буцхад таарсан гудамж хоёул нарийхан бас эзгүй байв. Тэр хүүхэд бид хоёр хоёул ганцаар. Яг эргэн харах гэж байтал утас минь дуугарав.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever