Yoongi, 15/07/25

32 3 0
                                    

15 оны 7 сарын 25 /Орчуулгийг хийсэн: Дрийм/

"Yoongi-ya". Зочны өрөөнд ормогцоо л би төгөлдөр хуурны өмнө суув. Надад хөлсөө ч арчих цаг зав байсангүй. Наалдамхай болсон гараа би пудволкондоо орчив. Ээж хөгжимийн нотыг нээж өгнө. Би хөгжимийн нотнуудыг тэгтэлээ сайн харж чадсангүй. Би нүдээ цавчилаа. Сүүлийн нэг цагийг халуун наран дор гүйсээр өнгөрөөсөн юм. Зүрх чангаар цохилж байсан учир амьсгалынхаа чимээг ч сонсож чадсангүй. Хөлс нуруугаар доош урсан билхүүсний боолтыг норгосон байлаа. Хуруунууд минь чичигнэж байв.

"Min Yoongi" гэх ээжийн хоолойнд би өөрийн ухаандаа эргэн ирлээ. "Чи Choppinийг ч бүрэн гүйцэд тоглож чадахгүй байна. Одоо ая зохиох цаг чинь гэж үү?" Ээж хөгжимийн нотон дээр товшингоо ярив. Саяханыг хүртэл би юуг тоглож байлаа? Сайн санасангүй. "Эхлэлээс нь ахиад". Ээж нам хоолойгоор хэлэв. "Ахиад ахиад ахиад". Тэр нэг хуудасруу ахин дахин товшисоор л. Халуун биенээс минь хөлс урсан гарсан хэвээр байв. Бодол санаа минь хоосорч, надад бөөлжих гэж байгаа мэт санагдаж байлаа. Магадгүй шалтгаан нь тэр байсан байх мэдэхгүй нь. Би хөгжимийн нотыг үл тоож, ээжийг үл тоож хуруун дээр минь бөөгнөрөн юу юугүй задрах гээд байгаа сэтгэл хөдөлүүдээ гаргав. Ээж миний гараас бариад төгөлдөр хуурийн товчилуураас холдуулан "Энэ чинь сэтгэл хөдлөл биш байна!" гэж хэлэв.

"Гуйя одоо болиочдээ!" Би суудлаасаа босоод ингэж хашгирав. Ээж байсан газартаа гацан надруу ширтэлээ. "Болиод өг! Зүгээр л болиод өг!" Би зүгээр л толгойд орж ирсэн бүхнээ цацав. Зогсож байсан газартаа би дэвхэцэн үсээ зулгаав. Тэгээд би ээжийн цомыг төгөлдөр хуурлуу шидэж орхив. Нэг товчилуур нь эвдэрэн дээш сугаран гарч ирээд хацараар минь шүргэчихэв.

HYYH NotesWhere stories live. Discover now