22 оны 7 сарын 14 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Би гадаах хоолны мухлагт Намжүүний хажууд сандал дээр суусан. Шөнө дунд өнгөрч байсан ч мухлагт гашуун ундаагаар өөрсдийн өдрөө дуусгахаар ирсэн зочидоор дүүрсэн байлаа. Дуудлага өдөр ирсэн. Намжүүн шатахуун түгээгүүрийн ажилынх нь ээлж дууссаны дараа түүнтэй уулзахыг хүссэн. Тэр түүнээс өөр зүйл хэлээгүй. Тэр зүгээр л хундага хундагаар нь үргэлжлүүлэн уусаар байсан. Би түүнээс ямар нэгэн зүйл болсон эсэхийг нь асуухад тэр зүгээр л инээмсэглэн толгойгоо сэгсэрсэн. "Төрсөнөөс минь хойш амьдрал минь огтхон ч өөрчлөгдөөгүй. Сайн ч болоогүй бас муу ч болоогүй."
Намжүүн өөрийх нь эрч хүч бүрэн дууссан гэж хэлсэн. Тэр бидний төлөө юу ч хийж чадахгүй байхдаа найз болж жүжиглэж байсан гэсэн. Тийм болохоор тэр Тэхёнтай уулзаж бас Жонгүк дээр дахин очиж чадахгүй байгаа гэсэн. Тэр тийм мөчид ч гэсэн шалтгаан тоочиж өөрийгөө юу ч биш гэж хэлсэн.
Бид хэдэн хундага уусаны дараа ахлах сургуулийн минь жилүүд санаанд орсон. Далайн эрэг дээрх Тэхёны залруулга хийсэн хэрэг. Яагаад Намжүүн тэгэхэд намайг хамгаалсан юм бол? "Яагаад тэгэхэд тэгсэн юм бэ?" гэхэд асуултанд минь хариулахын оронд Намжүүн өөр зүйл асуусан. Тэгэхэд яагаад би тийм зүйл хийсэн юм бол? Ээжийн үхэл, LA-д ээжийн талын эмээгийнд өнгөрүүлсэн миний хүүхэд нас, Солонгост буцаж ирэхэд аавын гаргасан хүйтэн хөндий байдал. Би хэзээ ч гэр бүлийн дулааныг мэдэрч байгаагүй. Магадгүй би согтуу байсан болохоор эсвэл шөнийн агаараас болсон байж болох ч би өмнө нь хэзээ ч ил гаргаж байгаагүй бүх л нууцаа итгэн хэлсэн.
"Одоо би таны талаар бүхнийг мэдлээ, гэхдээ бусад маань ч гэсэн таныг өөрийнхөө нууцыг ярихыг хүлээхгүй байгаа гэж үү? Тэгэхэд юу болсон талаар таныг тэдэнд ямар нэгэн учиг өгөхийг чинь хүлээж байгаа гэж үү?" гэж Намжүүн миний хэлсэн зүйлийг сонссоныхоо дараа хэлсэн. Би түүнд баяртай гэж хэлэн гэрлүүгээ явсан. Би гуйван хэсэг гудамжаар сэлгүүцсэн. Шөнийн салхи сэргэмээр бас тэнгэр дэх сар тод байсан. Би автобусны буудал дээр будагдсан байсан граффитийн өмнө очиж зогссон. Хэрвээ би бүх л зүйлээ хэлсэн бол Намжүүн надад итгэх байсан болов уу? Хэрвээ хэнэ нэгэн нь миний хэлэх гэж байсан зүйлийг надад хэлсэн бол би тэр хүнд итгэх байсан болов уу?
Хэдэн өдрийн өмнө, би Тэхёны ажиллаж байсан дэлгүүрийн урдуур өнгөрсөн. Машины цонхоор би түүний инээмсэглэж байхыг харсан. Тэр үйлчлүүлэгчтэй ярин чангаар инээж байсан. Түүний амыг нь дөрвөлжин хэлбэрэй болгодог тэр танил инээд. Үйлчлүүлэгчтэй тэгж инээтлээ ярих зүйл юу байсан юм бол? Гэхдээ л Тэхён үргэлж тийм л байсан. Бусад нь инээдтэй гэж бодохгүй байгаа наргианд инээж бас хэн ч гунигтай гэж бодохооргүй зүйлд нулимс дуслуулдаг байсан. Би яаж Тэхёнтай эвлэрэх вэ? Ирээдүй бүрхэг харагдсан.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever