Namjoon, 21/12/17

79 13 0
                                    

21 оны 12 сарын 17 (LY TEAR Y,O,R VER)  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Эхний автобусыг хүлээж буй хүмүүс хүйтэнд гараа үрцгээнэ. Цүнхнийхээ уяанаас би чанга гэгч нь зуураад доош газар байх шорооруу гөлрөнө. Хэн нэгэнтэй харц тулгарахгүй гээд их л хичээнэ. Тосгонд өдөрт 2хон удаа л автобус зогсоно. Холоос эхний автобус ирж байгааг би харлаа.

Бусад хүмүүсийг даган автобусанд би суулаа. Эргэж би харсангүй. Ямар нэг зүйлийг ихээр хүссэн үед минь, нэг зүйлийг алган дээрээ ч тавьж чадахгүй үед, зугтахыг л хүсэх үед надад тулгарах зүйлс улам л ихсэнэ. Эргэн харахгүйн тулд. Эргээд нэг харвал бүх хүчин чармайлалт минь хөөс мэт болох учир. Эргэн харах нь сэжиг, хүсэл тэмүүлэл бас айдас хүргэм байх болно. Үүнийг давж байж л би зугтаж чадна.
Автобус хүрэх газартаа ирэв. Надад төлөвлөгөө байсангүй. Дурлаж хүссэн, зугтах гэсэн зүйл ч надад байсангүй. Холдохоор шийдсэн гэвэл тохирох байх. Ээжийн минь ядарсан царай. Тэнүүчлэн явж дүү минь. Аавын өвчин. Өдөр өнгөрөх тусам гэр бүлийн минь нөхцөл байдал улам л дордсоор. Золиослол болон гэр бүлийн тайван байдлаас болоод, мэддэггүй мэт дүр эсгэх, дасан зоицох гэж хичээж буй өөрөөсөө болоод. Бас энэ бүгдээс илүү, ядуу зүдүүгээсээ болоод л тэр.

Хэн нэгнээс ядуу зүдүү байдал нүгэл эсэхийг асуувал тэд үгүй гэж хэлэх байх. Гэхдээ үнэхээр үгүй гэж үү? Ядуурал олон зүйлс дээр өлсгөж дутаана. Үнэ цэнэтэй байсан зүйлс үнэ цэнэгүй болж хувирна. Бууж өгж чадахгүй зүйлдээ бууж өгнө. Сэжиг төрүүлмээр, айдас бүхий нэгэн болох болно.
Хэдэн цагийн дараа автобус танил буудал дээр зогсох болно. Жилийн өмнө тэр газрыг орхихдоо ямар ч зурвас ардаа үлдээлгүй би явсансан. Харин одоо ямарч мэдэгдэл сануулаггүйгээр би тэр газарлуу буцаж байна. Найзуудынхаа царайг би ахин дурсалаа. Бүгдэнтэй нь би холбоогоо тасалсан. Тэд яажшуухан байсан бол? Намайг хараад баяртай байх болов уу? Яг л өмнөх шигээ хамтдаа ахин инээцгээх болов уу? Цонх цантсан байх учир гадаах үзэмжийг хархад хэцүү болгоно. Дээр нь би хуруугаараа бичив. 

"Бид амьд үлдэх ёстой."

(Note: Prologue дээр Namjoon цонхон дээр мөн адил ижил үг бичдэг. Reflection short film дээр бас толин дээр бичигдсэн байдаг)

HYYH NotesWhere stories live. Discover now