Jimin, 22/05/15

126 23 0
                                    

22 оны 5 сарын 15  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Намайг нүдээ нээхэд Hoseok ах миний өмнө зогсож байлаа. Тэр танил дээвэр, танил харанхуйд надруу доош харж байв. Намайг гайхан босход тэр хуруугаа уруулан дээрээ тавьчихав. Бүгд унтаж байгаа бололтой өрөө чимээгүй байлаа. Ах надад нэг цамц өгчихөөд хаалга руу заав.

Бүгд иржээ. Namjoon ах харуулдан зогсож байгаа, Yoongi ах сувилагчыг зогсоож байгааг надад хэлэв. Jungkook, Taehyung нар дараа цахилгаан шатанд бидэнтэй уулзана. Эхэндээ би тэрний юу яриад байгааг ойлгосонгүй. Ах миний гараас барив.

Эмнэлэгээс гарах тэр өдөр. Би тэр өдрийг мөрөөдөж байлаа. Эмнэлэгээс гараад найзуудтайгаа уулзах юмсан гэж. Яг л өмнөх шигээ хөгжилдөж, инээж, хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсэж байсан юм. Гэхдээ одоо мэдэхгүй байна. Эндээс гарна гэдэг сайхан санаа мөн гэж үү? Эцэг эх минь намайг оршин байдаггүй юм шиг л энд нууж орхисон. Хүмүүс намайг сэтгэцийн асуудалтай хэмээн ярьцгаадаг. Магадгүй Hoseok ах хүртэл тэгж боддог байх. Дотроо би их хачин залуу, над шиг хүнтэй нийлэх тухгүй байдаг байх.

Аливээ. Бидэнд цаг алга. Ах намайг яаруулсанаас болоод ч тэр үү цагийн зүү урьдийнхаасаа хурдан заана. Клик, клик. Хөлийн чимээ хий үзэгдэл шиг л өрөөлүү ойртож байв. Ах бид хоёр хоёул хаалгаруу харчихаад эргэн бие биенрүүгээ харав. Түүний гар миний өмнө байсаар л.

(Note: Euphoria дээр бүгд Jiminийг гаргахаар тусалж байгаа харагддаг)

HYYH NotesWhere stories live. Discover now