22 оны 5 сарын 10 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Өөрийн ухаандаа эргээд ортол би гүүр даган алхаж байх нь тэр. Нар дэндүү хурц байсан учир нүдээ нээхэд хүндэрэлтэй болж өгнө. Яаж энд ирсэнээ би гайхав. Гэтэл толгой минь эргэж хараа минь бүрэлзэлээ. Хөл минь миний доор хүчгүй болж байгаа мэт. Машины сигнал ойртон чихрүү минь довтодлох мэт. Харааны минь нэг буланд Yangjicheonий хар ус харагдаж байлаа.
Ээжийг алдсаны дараа асрамжын газрын эгч намайг аргадаж өгсөн анхны хүн байсан юм. Шөнө дундуур халуураад сэрхэд минь, найз маань үрчилэгдсэний дараачаар хоосон орон дээр минь, нарколепси багтраатай болоод эмнэлэг дээр сэрхэд минь ч, бага сургуулийн нээлтийн ёслолоос ахлах сургуулийн төгсөлт хүртэл тэр дэргэд минь байдаг байсан.
Тэр эгч өвдчихсөн. Энгийн утасны дуудлагнаас сонсдох тэр хоолой асрамжын газрын найзынх байлаа. Яаж тэр эгчийн гэрт очсоноо сайн санахгүй байна. Миний санаж байгаа зүйл бол түүний гэр байсан юм. Бас онгорхой цонхны цаадах түүний царай. Тэр хэн нэгэнтэй ярьж байсан бас инэж байсан. Өвдөж байсан нь, хагалгаанд орох хэрэгтэй нь, ямар ч найдвар үлдээгүй гээд бүгд худал хуурмаг мэт болж. Бид бараг л харц тулгарах гэж байхад би өөрийгөө нуув. Түүнтэй уулзавал би асгарталаа уйлах мэт санагдалаа. "Та хүртэл намайг орхих гэж байгаа юм уу?" мэтийн гомдолын үгсийг хэлмээр санагдалаа. Би алхаж эхлэв. Хэн нэгэн намайг дуудах шиг болсон ч би эргэж харсангүй.
Том автобус хажуугаар минь зөрөхдөө салхи татуулаад орхив. "Ээж". Автобусыг цааш явахыг харангаа би амандаа бувтанав. Тэрнийг алдсан тэр өдөр бид тиймэрхүү автобусанд суусан юм. Яг л ээж шиг эгч ч бас намайг орхих болов уу? Надад үнэхээр чухал байсан өөр хүнийг ахиад алдах болов уу? Толгойгоо дээш өргөхөд нарны гэрэл тусна. Тэгээд хорвоо ертөнц нурж эхлэв. Цардмал зам дээрхи дугуйн шажигнах чимээ, голоос үлээгдэн ирэх салхи, эгчтэй хамт бүтээсэн бүх дурсамжууд нарны гэрэл дор үйрнэ. Би газарт ухаан алдан уналаа.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever