Namjoon, 22/06/15

26 3 0
                                    

22 оны 6 сарын 22  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Рамен идэж байгаа хүүхэдрүү би яаран доош харлаа. Тэр 8 настай байсан юм. Магадгүй 10 настай. Тэр халуун будаа, гоймонгоо идэх зуураа надруу хааяа нэг харна. Түүнээс нэрийг нь асуухад тэр Woochang, Song Woochang гэж надад хариу өгөв. Хир болсон пудволкон дээрээ рамений шөл асгасан байх ба хуруугаараа тэрийгээ арчин эмээдээ ахиад л загнуулна даа хэмээн амандаа бувтаналаа.

Woochangийг анх удаагаа харсан маань 2 сарын өмнө байсан байх. Намайг шатахуун түгээх газраас буцаж байхад чингэлэгний минь арынхд тэр зогсож байсан юм. Тэр үед би түүнийг Songju буудлаас гарах товч гарц хайхаар ирсэн юм байх гэж бодсон. Чингэлэгээний тосгон бол хүүхдийн амьдрах газар яав ч биш. Гэвч 2 долоо хоногийн дараа би түүнийг чингэлэгнүүдийн хажууд байх хоосон газарт ганцаарханаа хуучирчихсан хөл бөмбөг өшиглөж байхыг харсан юм. Тэрнээс хойш түүнтэй хэд хэдэн удаа таарах болсон. Тэр үргэлж л ганцаараа тэнүүчилж явдаг байлаа. Яг нэг пудволк, нэг өмд, нэг гуталаа л өмсөнө. Түүнийг харж хандах том хүн байхгүй нь илт байв. Би тэр тухайд юу ч хийж чадсангүй. Өөрийгөө харж хандаад гар минь хэдийн дүүрчихсэн. Би үргэлж л хажуугаар нь зөрөн түүнийг мэдэхгүй юм шиг өнгөрдөг байлаа.

Өнөөдөр шатахуун түгээх газраа орхиод чигэлэгийнхээ тосгонруу буцхад минь шөнийн 11 л дөнгөж өнгөрч байсан байх. Түлхүүрээ авхаар халаасаа ухаж байхдаа хагас суусан сүүдрийг би олж харлаа. Woochang байв. Түүнийг үргэлж үл тоодог шигээ үл тоож чадах байлаа. Чингэлэгнийхээ хаалгийг онгойлгоод би өөрөө дотогш алга болов. Дотор нь өөртөө рамен хийгээд унтах гэсэн боловч өнөөдөр тэгж чадахгүй юм шиг. Хүсээгүй болхоор.

Би тэнгэр өөд харав. Тэнгэр бүхэл өдөржин бүрхэг байлаа. Шөнийн тэнгэр саарал үүлсээр дүүрэн байв. Би тэр дундаас ганц ч од харж үл чадна. Гэнэт би өлсөв. Миний санаж байгаа зөв бол чингэлэгт ганцхан л рамен үлдчихсэн байгаа. Нөөцөнд минь ганц ч байхгүй Ахиж нөөцлөх хүч ч надад байсангүй. Халааснаасаа гаргаж ирсэн түлхүүрлүүгээ хараад хөдөө нутагаа орхиж байхдаа эргэн харсан дүр зургийг санагалзав. Автобусны цонхон дээр бичсэн үгсээ санав.

Би Woochangий өөдөөс алхав.

HYYH NotesWhere stories live. Discover now