22 оны 2-р сарын 25 /Орчуулгыг хийсэн Зул/
19 дахь удаагийн төрсөн өдөр өнгөрч миний ертөнц дахин бүхэлдээ өөрчлөгдлөө. Асрамжийн газрын хүүхэд байхаа больж, асрамжийн газартаа ч амьдарч чадахааргүй болсон. Асрамжийн газраас гарах болоход өгдөг бага зэргийн мөнгө болон цагийн ажил хийж цуглуулсан мөнгөөрөө байр хайж олсон. 'Two star burger'-ийн ойролцоо гэхээр зориг хүрэхгүй юм. Сунжү буудлаар хэд эргэж явсан ч онцын том зай байгаагүй тул эцэст нь налуу зам дагуу өгсөхөөс өөр арга байсангүй. Мухар замын хамгийн буланд нь нэг халуун усны газар байна.
Түр тар хийх ачаагаа чирээд төмөр шатаар дээш өгслөө. 12 жил амьдарсан асрамжийн газраасаа явж байгаа ч ачаа минь тийм ч их байсангүй. Хувцас хунар, хэдэн пүүз тэгээд дахин ашиглах төвөөс худалдаж авсан жижиг тавилганууд.
Гэхдээ нүүдэл л бол нүүдэл, нуруугаа тэнийлгэх үед аль хэдийнэ шөнө болчихож. Хэдий 2-р сар ч гэсэн нуруунд хөлс цувжээ. Төмөр хаалгыг онгойлгох үед хаалганы чихрах дуу гарч, өвлийн хүйтэн салхи үлээнэ. Гадаа гаран хашлага налж зогслоо. Сунжү буудал тэр доор харагдана. Нүдний баримжаагаар асрамжийн газраа хайж үзлээ. Гол дагуу зүүн зүг рүү харвал хошингор цэцгийн хэлбэртэй самбар харагдах ба түүний зүүн зүгт неон болон энгийн гэрэлнүүд дундаас асрамжийн газар тийм ч сайн харагдсангүй.
хошингор цэцэг
Би толгойгоо эргүүлэн халуун усны зүг харлаа. Бараг ганц л тасалгаатай жижиг халуун усны газар. Зун нь жигнүүр шиг халуун, өвөл нь хаалганы завсраар нь хүйтэн салхи сийгэх хуучирч элэгдсэн халуун усны газар. Гэхдээ миний хувьд дэлхийд цор ганц л байх газар. Би өөрөөрөө байж чаддаг газар. Ямар нэг тэнэг юм шиг айдас, бусдын тохуурхах инээд, хүсэл зорилгоо ч гаргаж тавьж чадах газар. Сэтгэлээсээ инээж бас уйлж чаддаг газар. Сайн хийцгээе. Би халуун усны газар луу харан ориллоо. Энэ хотын хамгийн өндөр давхар. Шөнийн тэнгэртэй хамгийн ойр энэ газар өнөөдрөөс миний гэр.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever