Taehyung, 22/08/11

19 1 0
                                    

22 оны 8 сарын 11  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би дэлгүүр дэх өөрийн ээлжээ дуусгачихаад гарч ирж байлаа. Би зуршилаараа л утсаа гаргаж ирсэн ч ямар ч дуудлага бас захидал байгаагүй. Нар жаргачихсан харин гудамж завгүй алхан өнгөрөх хүмүүсээр дүүрэн байлаа. Би халаасандаа гараа хийн алхсан. Халуун салхи үлээж байсан. Хэд алхсаныхаа дараа би хөлөрч эхэлсэн. Энэ зун хэр удаан үргэлжлэх гэсэн юм бол? Би бухимдан газар өшиглөсөн.

Би толгойгоо гудайлган алхсаар танил харагдах хананы өмнө очин зогссон. Тэр охины анх удаагаа граффити зурсан хана. Би өөрөө ч мэдэлгүй эргэн тойрноо харсан. Түүнийг гудамжинд орхиж ганцаархнаа цагдаагийн машины урд талын гэрэлд гарч ирсэнээс хойш түүнийг энэ хавьд дахиж хараагүй.

Би түүний хайж олох гэж оролдож байхдаа түүний граффити дээр том "Х" байхыг харсан. Ямар утгатай юм бол? Граффити дээр "Х"-лсэн нь олон өөр дүр зурагуудыг давхцуулж байсан. Төмөр зам дээр түүнд худлаа хэлэн угаалгын өрөө орох гэж байхад түүний намайг шоолж байсан дүр зураг. Бас түүнд зугтаж бас унахад нь тусалахад тэр надад хөл дээрээ эргэн босоход яаж тусалсан нь. Түүний талхыг нь аваад идэхэд яаж уурлаж байсан нь. Зургийн студийн хажуугаар явах бүртээ өлгөөтэй байх гэр бүлийн зургийг хараад ямар гунитгай харагдаж байсан нь. Зэрэгцэн зогсоод тэр хана дээр будгаар шүршиж байхдаа "Ганцаархнаа зовлонг үүрэх хэрэгтэй гэж битгий бод. Бусадтай хуваалц." гэж түүнд хэлсэнээ. Аварга том "Х" тэр бүх л дурсамжин дээр будагдсан байлаа. Яг л тэр бүгдийг хуурамч гэж орилж байх шиг санагдсан. Бүгдийг нь худал гэж. Би тэр өдрөөс хойш тэр ханаруу ерөөсөө хараагүй.

Би эргээд явах гэж байхдаа "Х"-н дор жижигхэн үсгээр богинохон өгүүлбэр бичсэн байхыг харсан. Чиний буруу биш гэж ханан дээр бичсэн байсан. Тэр охин байсан. Би түүнийг энийг бичиж байхыг нь харсан болохоороо эсвэл түүний бичгийн хэвийг мэддэг болохоороо түүнийг гэж бодоогүй би зүгээр л мэдэж байсан. "Чиний буруу биш." Тэр охин бичсэн байсан.

Би ээжийгээ олохоор гарсан тэр өдрийг санасан. Би ууртайгаар ухаан мэдрэлээ алдчихсан алхаж байсан ч эцэст нь тэр өдөр хаашаагаа ч явж чадаагүй. Хоосон гартай гэрлүүгээ буцан алхаж байхдаа түүний амьдарч байсан хотруу эргэн харсан. Хот зүүн зүгээс үүр цайх өдрийн гэрэлд холдож байсан. Би яг уйлах гэж байх шиг байсан. Миний чангаар зуурч байсан ямар нэгэн зүйл хуруунуудын минь завсараар гулсан унаж байх шиг санагдсан. Гомдол бөөнөөрөө чимээгүйхэнээр нуран унаж байсан. Бууж өгөх ёсгүй байсан зүйлдээ бууж өгч байгаа юм шиг гунигтай бас хармсалтай санагдсан.

"Чиний буруу биш." Энэ өгүүлбэр тэр үед ямар санагдаж байсаныг санагдуулсан. Би дахиад л алхаж эхэлсэн. Би налуу нарийхан гудамжуудаар тоолшгүй олон удаа дээш доош явсан. Эцэст нь, Magnolia Mansion, гэр минь харагдсан. Би шатаар өгссөн. Хаалганыхаа урд зогсоод аавынхаа хүндээр амьсгалахыг бас архины шилнүүд харшилдахыг сонссон. Би эргээд бариулан дээр гараа тавин гадагшаа харсан. Нар аль хэдийнээ жаргачихсан байсан. Харанхуй тэнгэрээс бүдэгхэн улаан майхан алга болж байх шиг харагдсан. "Чиний буруу биш." гэж би амандаа бувтнасан. Би гүнзгий амьсгал аван гэрлүүгээ орсон.

HYYH NotesWhere stories live. Discover now