20 оны 6 сарын 25 (LY HER L,V,E VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Би хаалгыг онгойлгон, хичээлийн ширээнийхээ хамгийн сүүлийн шүгээн дотороос дугтуйг авалаа. Дугтуйг эргүүлтэл дотроос нь төгөлдөр хуурын товчлуур гарч ирэн шалан дээр уначихав. Шатсан төгөлдөр хуурын товчилуурыг аваад хогын савруу шидчихээд орон дээрээ хэвтэлээ. Урт хугацааны турш миний зүрх ер тайвширч өгсөнгүй. Амьсгаа давчидан, яаж яваад гар минь нүүрс болчихсоныг ч өөрөө мэдсэнгүй
Оршуулгын дараа би шатсан байшинруугаа ганцаараа очсон юм. Ээжийн өрөө рүү ороход урьдын танил төрх нь үгүй болсон шатсан төгөлдөр хуур намайг угтан авалаа. Эргэлзэж эргэлзсэний эцэст би төгөлдөр хуурын ард суув. Өдөрийн хурц нарны гэрэл цонхоор туссаар. Яг л би энд ялзарч дуусахаа хүлээх мэт хэдэн цагийн турш суулаа. Нарны гэрэлийн сүүлийн хэдэн туяа тусахад төгөлдөр хуурын товчилуур хөдлөх юм шиг санагдана. Энэ товчлуурууд өмнө нь үнэхээр дуу гаргадаг байсан гэж үү? Яг тэр мөчид би ээжийн хэд хэдэн удаа энэ төгөлдөр хуурын товчилууруудыг дардаг байсаныг саналаа. Тиймээс би нэг товчилуурыг нь аван халаасандаа хийчихээд тэр байшингаас гарсан юм.
4 жил өнгрөсөн ч энэ байшин үргэлжид чимээ аниргүй байсаар л. Чимээ анир нь хүмүүсийг солиоруулах дөхнө.
Аав оройн 10 цагт унтахад. Бүх зүйл илүү чимээ аниргүй болж миний амьсгалыг давчидуулна. Яг л энэ байшингийн дүрэм мэт. Энэ чимээгүй амьдралд цаг дүрэм баримтлан амьдрахаас би залхаж байна. Хэлбэр хөөн амьдарах амаргүй ч энэ байшинд амьдарах нь бүр хэцүү санагдана. Ааваас халаасны мөнгө авж, түүнтэй хамт оройн хоол идэж, түүнийг үглэж загнахыг сонсоно. Түүнтэй маргалдах бүрт түүнийг тоохгүй байхаар шийдэн гэрээсээ яван өөрийнхөөрөө амьдарж болох хэдий ч надад үүнийг хийх тэр эр зориг нь байсангүй.Орноосоо босон хогын савнаас төгөлдөр хуурын точилуурыг аван цонхоо онгойлгоход шөнийн хүйтэн агаар орж ирлээ. Өнөөдөр болсон зүйлс яг л энэ хүйтэн агаар шиг намайг цохиод авах шиг болов. Би өөрийн бүх хүчээрээ төгөлдөр хуурын товчилуурыг энэ хүйтэн агаарлуу шидлээ. Хамгийн сүүлд би сургууль дээр 10 хоногийн өмнө очсон шиг санагдана. Сургуулиас намайг унагаах талаар яриа ч сонсогдоно. Хэдий би хүсэхгүй байгаа ч би энэ сургуулиас хөөгдөх бололтой. Миний сонсгол муудсан эсэхийг мэдэхгүй ч би төгөлдөр хуурын товчилуур унах чимээг ер сонсож чадсангүй. Одоо би хичнээн их хичээж бодоод ч төгөлдөр хуурын товчилуур унахдаа ямар чимээ гаргадагийг санахгүй. Хичнээн их хугацаа өнгөрсөн ч одоо төгөлдөр хуурын аялгуу ахин сонсогдохгүй.
Учир нь би ахиж хэзээ ч төгөлдөр хуур тоголохгүй.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever