Jimin, 19/03/13

57 8 0
                                    

19 оны 3 сарын 12   /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Шинэ хичээлийн улирал эхлээд хэд хоног болчихсон байсан ч ангийнхан маань танихгүй хүмүүс хэвээрээ л байлаа. Тэд миний талаар шивнэлдэж байгааг тааварлахад хэцүү байгаагүй. Би тоохгүй байгаа юм шиг байх гэж оролдож байсан ч бас тустай нэгэн байх гэж оролдоогүй. "Бид чамайг голын цаана байдаг байранд амьдардаг гэж сонссон. Яагаад энэ сургуульруу ирсэн юм?" Би асуултыг нь сонсоогүй юм шиг царайлсан. Надад хэлэх үг байгаагүй. Би зүгээр л толгойгоо гудайлгаад хажуугаар нь үргэлжлүүлэн алхсан. "Хөөе, намайг сонссонгүй юу?" гэхэд би алхаагаа хурдашлуулсан. Би эмнэлэгт орж гардаг шигээ л нэг сургуулиас нөгөө сургууль руу шилждэг байсан. Манай тэр хавьд надад шилжиж орох сургууль нэг ч үлдээгүй байсан.

Би сургуулиасаа хоцорсоны төлөө шийтгэл болгож цэвэрлэсэн агуулах болгон өөрчилсөн ангируу явсан. Хаалгыг нь нээхдээ дотроос нь гарч байсан чимээнээс цочсон. Ийм цагаар хэн энд байж болох уу? Би хаалгыг чимээгүйхэн хаагаад эргээд явах гэж байхдаа нэрийг минь хэн нэгэн дуудахыг сонслоо. "Хөөе, Park Jimin байх аа?" Тэд нар бас хоцорсоноосоо болоод надтай хамт ангийг цэвэрлэсэн дээд ангийн сурагчид байлаа. Би тэдэнд хариулах ёстойгоо эсвэл зүгээр л яваад өгөх ёстой эсэхээ ч мэдэхгүй байлаа. Хэн нэгэн нь миний мөрөнд хүрсэн. "Орохгүй юм уу?" Би юу ч бодолгүйгээр ангируу орсон. "Чамайг дахиад харахад таатай байна. Намайг санахгүй байгаа юм уу? Намайг Taehyung гэдэг. Бид ижилхэн анги." гэж тэр хэлсэн.

Би өөрөө ч анзааралгүй сандал дээр суучихсан байлаа. Агуулахын өрөө онгойж хаагдсаар л байсан. Хамтдаа цэвэрлэгээ хийсэн долоон сурагчид бүгдээрээ ирчихсэн байв. Хэн нь ч юу ч асуугаагүй. Бид зүгээр л дуу сонсож, ном уншиж, бүжиглэж, бас үймүүлцгээсэн. Бид нар яг л насан туршдаа нөхөрлөсөн юм шиг л санагдсан.

HYYH NotesWhere stories live. Discover now