22 оны 5 сарын 22 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
"Бүгдээрээ ч гэсэн явах хэрэгтэй байх." гэж Хусок хён хэлсэн. Би хаалганаас нүдээ салган түүнлүү эргэн харсан. Ширээ, сандал, сав бас аяга бүгдээрээ хаа сайгүй тарчихсан байсан. "Жимин, алив." Би хаалгыг хурдхан хаасан. Тэд урд минь явж байлаа. Юнги хён болон Хусок хён түрүүлж, Жонгүк араас нь ойрхон даган явж байлаа. Бид анх ирэхэд долуулаа байсан ч дөрвүүлэхнээ үлдчихсэн байсан.
Бид ажиглалтын цэгийн хажуугаар өнгөрөхөд би дээш харсан. Нар жаргасаны дараа далайн эрэг дээр ямар ч гэрэлгүй байлаа. Ажиглалтын цэг болон далай харанхуйд уусаж юу ч харагдаагүй. Зөвхөн далайн давалгаа л сонсогдсон. Би тэр газрыг таньсан. Бид анх ирэхдээ очиж байсан тэр газар. Мөрөөдөл биелүүлдэг гэх чулуу. Шинэ амралтын газар барихаар чулууг дэлбэлчихсэн, бидний сэтгэл зүрхнийхээ угаас орилж байсан газар. "Жонгүк тэр энэ хавьд байгаагүй билүү?" гээд эргээд харсан ч Жонгүк биднээс аль хэдийнээ холдоод гүйчихсэн байлаа. Хусок хён араас нь дуудсан ч тэр сонсохгүй байх шиг байсан. Тэгэхэд надад нэг зүйл бодогдсон. Жонгүк ч гэсэн өөрийнхөө замаар урагшилж байсан. Жонгүк үргэлж бүгдэнгийх нь ард явдаг байсан. Тэр бусдыгаа дагаж бас зогсоход нь зогсдог байсан. Би ч гэсэн ижилхэн байсан. Би уулзвар дээр эргэн тойрноо харсан. Надад зүүн тийшээгээ эргээд галт тэрэгний буудал дээр очих эсвэл баруун тийшээгээ гэрлүү явах автобусанд суух сонголт тулгарсан.
Би хэзээ нэг өдөр гэрлүүгээ харих хэрэгтэй байсан. Би үүрд зугтаж чадахгүй байсан. Би өөрийн худал хуурмаг болон үнэнээ эцэг эхдээ хэлэх хэрэгтэй байсан. Тэд нар намайг сонсохооргүй байсан ч гэсэн. Би Юнги хёныг зүүн талд байх замруу явж байхыг харсан. "Жимин, хурдлаарай." гэж Хусок хён надруу эргэн харсан. "Хусок хён, би одоо гэрлүүгээ явлаа." гэхэд тэр гайхаж надаас "Гэр гэнээ?" гэхэд нь би толгойгоо дохисон. Тэгээд би баруун тийш эргэсэн.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever