11 оны 4 сарын 6 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Ганцаараа би цэцэгсийн хүрээлэнгийн үүдээр оров. Цаг агаар жоохон үүлэрхэг, хүйтэн байсан ч надад сайхан санагдаж байлаа. Салхинд гарах өдөр хэдий ч ээж аав хоёр хоёул завгүй байв. Эхэндээ урам хугарч байсан ч цэцэг зурах тэмцээнд найзынхаа ээжээр "Вуаа Jimin ч үнэхээр найдаж болохоор юмаа" хэмээн магтаалгуулсан. Тэр үеэс өөрийгөө би янзтай мэтээр бодох болов.
"Jimin-ah, эндээ хүлээж бай. Багш нь удахгүй эргээд ирнээ." Зугаалганы дараа, цэцэгсийн хүрээлэнг орхих болоход багш надад ингэж сануулсан ч би хүлээсэнгүй. Ганцаарханаа алхачихна гэдэгтээ би итгэлтээ байлаа. Хоёр гараараа үүргэвчнийхээ мөрөвчинөөс барин нэр төртэйгээр би алхална. Хүмүүс надруу харж байгаа мэт санагдах тул мөрөө улам цэгцэллээ. Хэсэг хугацааны дараа бороо цутгаж эхлэв. Найзууд маань бас тэдний ээжүүд аль хэдийн явчихжээ. Намайг хайх ганц ч хүн байсангүй. Удалгүй хөл минь өвдөж эхэллээ. Үүргэвчээрээ толгойгоо халхалан модны доор орж зогсов. Бороо улам л ширүүсж, хэн ч зөрөн өнгөрсөнгүй. Эцэст нь би бороонд гүйхээр шийдэн гүйж эхэллээ. Ойрд хавьд ямар ч байшин, дэлгүүрийг би олж харж чадсангүй. Тэгж гүйсээр цэцэгсийн хүрээлэнгийн арын хаалганд би хүрлээ. Хажуугийн хаалга нь онгорхой байх ба тэнд агуулах өрөө шиг зүйл харагдав.
YOU ARE READING
HYYH Notes
Aléatoire"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever