22 оны 5 сарын 10 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Миний нарколипс хэзээ ч, хаана ч хамаагүй тохиолддог байлаа. Ямар ч сануулгагүйгээр ажиллаж байхад бас гудманд гэнэтхэн ухаан алддаг байсан. Миний талаар санаа зовж байгаа хүмүүсийн өмнө би өвчинийхөө талаар үнэхээр санаа зовж байгаа юм шиг царайлдаг байсан. Би хэзээ ч хэнд ч арав хүртэл тоолж чаддаггүй гэдгээ зүрхэлж хэлж байгаагүй.
Би ухаан алдах бүртээ ээжийнхээ талаар зүүдэлдэг байсан. Тэр зүүд бүр ижилхэн байсан. Би ээжтэйгээ хамт автобусаар хаашаа ч юм явж байлаа. Би хөөрч бас баярлаж байсан. Би өнгөрөх самбар бүрийг уншиж, ээжийгээ харж, бас тайван сууж чадахгүй байлаа. Би зүүдэндээ 7 орчим настай байсан.
Тэгтэл, гэнэтхэн толгойд минь орж ирсэн. Ээж намайг орхиод явчихсан. Би 20 настай байхдаа тэрийг ойлгосон. Ээж автобусанд урд минь хөдлөхгүй суусаар л байлаа. Тэр араасаа ч адилхан харагдаж байсан. Намайг "Ээж" гэж шивнэхэд тэр намайг сонссон толгойгоо надруу эргүүлсэн. Түүний сүүдэр нарны гэрэлний эсрэг талд сүүмэлзэж харин салхи түүний үсийг хийсгэж байлаа, яг л хүүхдийн парк дээр байсан тэр өдрийх шиг. Миний мэдэж байсан хамгийн гунигтай хэсэг. Тэр толгойгоо эргүүлэн надруу харахад би тэр зүүднээсээ сэрнэ гэдэгээ мэдэж байсан.
Би түүнд битгий эргэж хар гэж хэлэх гэсэн ч дуу минь гараагүй. Би орилох гэж оролдсоор л байсан. "Ээж, битгий эргэж хараарай. Битгий эргэж хар." Гэсэн ч тэр үргэлж эргээд надруу хардаг. Яг бидний харц тулгарах гэж байхад бүх зүйлс цагаан өнгөтэй болж эмнэлэгийн өрөөний цайвар өнгөтэй таазны гэрэл харагдсан.
Өнөөдөр ч гэсэн ижилхэн байсан. Нүдээ нээгээд эхэнд харсан зүйл тэр таазны цайвар гэрэл байсан. Би өвчтөнгүүд өмсдөг өмсгөл өмсчихсөн байлаа. Эмч надад тархи хөдөлсөн байх боломжтой илүү сайн шинжилгээ хийх хэрэгтэй гэж хэлсэн. Би зургаан хүний эмнэлгийн өрөөрүү шилжсэн. Би үнэхээр ядарч байлаа. Ухаан орох бүрт надад ядарсан мэдрэмж төрдөг байсан.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever