10 оны 12 сарын 29 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Би гуталаа суглан, цүнхээ газарт хаяад өрөөрүү оров. Аав үнэхээр гэртээ ирчихсэн байв. Түүнийг хэр удаан алга болсон, хаанаас ирсэнийг бодох цаг ч надад байсангүй. Би зүгээр л түүний гарт очоод шигдэв.
Тэрний дараа бүх зүйл бүрэлзэж эхлэв. Бүх гэнэтийн зүйлсээс толгой эргэв.
Амьсгалд нь байгаа архины үнэрээс үү, түүний урсгах хараалаас эсвэл хамгийн түрүүнд намайг цохих гарнаас нь уу мэдэхгүй нь.
Би юу болоод байгааг ойлгосонгүй.Амьсгалд нь байх архины үнэр үнэхээр жигшимээр байх ба тэр их хүчтэй аахилна. Түүний нүдэнд цус хуралдсан байв. Байхгүй хойгуур нь сахал нь хайш яайш ургасан байлаа.
Түүний асар том гар ахин миний нүүрийг алгадаад авав
"Юугаа хараад байгаа юм?" гэж асуун ахин алгадав.
Тэр мөрнөөс минь атган дээш өргөлөө.
Би түүнтэй бараг л нүүр харалдах шахав.Тэдгээр аймшигтай цус хурсан нүднүүд, замбараагүй сахалтайгаар тэр миний өмнө нь мэддэг байсан аав гэхэд байж боломгүй.
Тэр миний аав биш байв.
Үгүй ээ тэр мөн.
Гэхдээ яг одоо тэр аав минь биш байв.Намайг барин хөл минь агаарт савалзахад би уйлж ч чадсангүй. Тэр намайг ханаруу хүчтэй шидчихэв. Хананд савагдахдаа толгой минь хагарчих болсон мэт санагдан газарт тэрийн унав.
Хараа минь бүүдгэр болж байлаа.
Юм бүхнийг хоёроор харав.
Тэгээд эцэст нь бүгд аажмаар бүдгэрэн харанхуйлав.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever