19 оны 6 сарын 25 (LY ANSWER S,E,L Ver) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Ганц цэцгийн сав агуулах өрөөний цонхон дээр байлаа. Хаанаас орж ирсэнийг нь би мэдсэнгүй. Дүү нарын маань аль нь авчираад тавьчихсан юм бол? Би утасаа гаргалаа. Ямар ч тоггүй учир анги үргэлж л суудэрлэн харанхуй байдаг байсан ч цонхоор орж ирэх туяагаар ногоон навчисыг нь ялган харж чадхаар байлаа. Утсаар авсан зураг тийм ч гоё гарсангүй. Мэдээж зүгээр л утсаараа авчихсан болхоор сайхан гарахчгүй. Би энэ талаар их боддог - Зураг хэзээ ч нүдээр хардаг шиг гарч ирдэгүйг.
Намайг ойртход цэцгийн савны доохон хэсэгт 'H' хэмээн бичигдсэн байхыг би анзаарав. Дээш нь өргөөд уншихад 'Hoseokийн цэцгийн сав.' гэсэн байлаа. Би инээв. Энд цэцгийн сав авчирах дүү Hoseokоос өөр байхгүй шүүдээ. Буцаан цонхны тавцан дээр байрлуулхад зөвхөн H үсэг нь л харагдав. Тэгээд би эргэн тойронхоо харлаа. Өмнө нь хэзээ ч анзаарч байсангүй. Үг үсэг цонхны тавцанаар нэг таран бичигдэжээ. Хана, тааз ч мөн адил. "Цааш дамжуул эсвэл үх," үл хүлээн зөвшөөрөгдсөн хайрын нэрс, өдөр мөн арилж уншигдахааргүй болсон тоолж барамгүй нэрсээр дүүрчээ.
Энэ ангийн өрөө үргэлж агуулахын өрөө байгаагүй. Сурагчид өдөр бүр орж гардаг байсан. Сургууль эхлэхээр дүүрч амралтаар хоосордог байлаа. Бидэнтэй адил сурагчид байдаг болов уу? Тэд хоцорч тасалсандаа шийтгүүлдэг байсан болов уу? Энэрэнгүйгээр хүчирхийлдэг, шалгалт, ангийн ажилыг хэзээ ч дуусгадаггүй багш нар байдаг болов уу? Эрхлэгчид сурагчид, тэдний найзуудынх нь талаар хэлдэг багш нар ч байсан болов уу?
Аавын минь нэр дунд нь дурьдагддаг эсэхд би гайхна. Энэ сургууль аавын минь байнга очдог газар байлаа. Ижил сургуульд суралцана гэдэг гэр бүлийнхээ нэр төрийг хадгална гэдэгт итгэдэг хүн байсан юм. Нэрсүүдийг уншиж байгаад аавынхаа нэрийг олж харлаа. Зүүн ханан дээр бусад олон нэрсийн дунд байв. Яг доор нь "Бүх зүйлс эндээс эхэлсэн" хэмээн бичигдэсэн байжээ..
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever