Hoseok, 21/02/25

82 15 0
                                    

21 оны 2 сарын 25 (LY HER O,V,E VER)  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Толинд тусах дусгалаасаа нүдээ салалгүйгээр би бүжиглэнэ.

Бүх зүйлс амар тайван болжээ.

Хөгжимтэй хамт биеэ хөдөлгөн, мэдэрч буй мэдрэмжээс минь гадна, өөр юу ч зүрхийг минь ингэж цохилуулж байсангүй.

12 настай байхдаа анх би бүжиглэсэн юм.
Авъяс чадвараа үзүүлдэг шоу байсан байх. Найзуудаасаа болоод л тайзан дээр гарсан юм. Тэр өдрийн алга ташилтын чимээ, баяр хөөр бас анх удаагаа өөрийгөө мэдэрсэн тэр мэдрэмжийг би одоо ч санадаг. Мэдээж тэр үед зүгээр л биеэ хөгжимийн дагуу хөдөлгөх нь зугаатай санагддаг байлаа.

Дээдийн жаргал байсан ч дараа нь тэр их аз жаргал алга ташилтаас болсон юм биш харин цуг ирж байсныг ойлгож авсан юм.
Толины гадна байх би олон зүйлсд хүлэгдсэн байв. Хэсэгтээ газраас хөлөө ч өргөж чадсангүй. Дургүй байсан ч инээнэ, гунигтай байхдаа ч би инээнэ. Хаана ч ухаан алдаад унах учир эм уухын хэрэг надад байсангүй. Тиймээс л бүжиглэж байхдаа би тольноос ер харцаа салгадаггүй юм. Өөртөө итгэж найдаж болох тэр л үе, бүгдийг умартаад нисэж чадах үе, өөрийгөө жаргалтай болж чадна хэмээн итгэх тийм л үе болхоор.

HYYH NotesWhere stories live. Discover now