22 оны 7 сарын 18 /Орчуулгийг хийсэн: Дрийм/
Би дэлгүүрийн ойр орчимоор цагаа нөхцөөв. Songju Jaeil дунд сургуулийн арын тал. Cургуулиас нууцаар гарахдаа би тэр ханан дээгүүр авирдаг байсан юм. Би ах нарыг дэлгүүрийн цаана байх жижиг хүүхдийн талбай дээр хүлээдэг байлаа. Би ойр орчинхоо харав. Удаан хугацааны дараа зочилсон тосгон нэг их өөрчилөгдөөгүй байв. Yoongi ах, Jungkookийн байшин эндээс ойр байдаг байсаныг ч саналаа. Эргэн тойрноо харан явж байхдаа баруун гудаманд graffitiтэй төстэй зүйл байхыг харав. Taehyung тэднийг зурсан юм шиг байлаа. Би тийшээ зүглэв.
Өөрөө ч мэдэлгүйгээр зургийн өмнө очин зогсов. Хар зураасуудаар зэрэлдүүлэн зурагдсан дулаан илчгүй хэн нэгний царай байв. Хэн нэгэн гэж хэлэх ч би тэр царайг мэдэж байлаа. Тэр царайны эзэн. Seokjin ах байв. Ахыг бодмогц дээр нь өөр нэг царай давхарлагдсан байлаа. Сайтар харвал хэнийг ч санагдуулмааргүй царай байв. Гэвч хоёр царай адилхан харагдаж байлаа. Хоёулаа ижилхан нүдтэй байв. Ямар ч сүнс хүчгүй нүднүүд. Тэгхэд би анзаарав. Хэнийг хайж олох ёстойгоо.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever