22 оны 5 сарын 22 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
"Бид зөвхөн нэг л насны зөрүүтэй. Үгүй ээ, Хэн ч тэгж хэлсэн мэдээж би ах нь. Мэднээ. Гэхдээ тэр үүрд хүүхдээрээ байхгүй шүүдээ. Түүний ганцаараа бүхнийг шийдэх цаг нь болоогүй гэж үү? Заза ойлголоо. Үгүй ээ би уурлаагүй. Намайг уучлаарай."
Утсаа тасалчихаад газарлуу би харав. Гунигтай далайн сэвшээ салхи ой модод дундуур сэвэлзэнэ. Цээж минь юу юугүй задрах гэж байгаа мэт санагдав. Газарт тал нь элс, тал нь шороо байх ба зарим шоргоолжнууд нэг эгнээнд цувран хаа нэг тийшээгээ зүглэнэ. Намайг ойлгох нэгэн байсансан бол, бие бялдар болон гаргаж байгаа дохиогоор минь намайг хаашаа явж байгаа бас яагаад явж байгааг минь олж харж чадах байсан болов уу?Гэр бүлээ хайрладаггүй юм бишээ. Дүүдээ санаа зовоогүй ч юм биш. Тэднийг үл тоомсорлож чаддагсан бол тэгэх л байсан, гэхдээ өөрөөрөө байхаас өөр надад хийж чадах зүйл байхгүй болхоор үнэхээр чадахгүй нь. Хэрэв тэгсэн бол надад ингэж шаналж, уурлаж, орхихыг хүсэхийн хэрэг юу байна? Тээр хол яг л сэтгэлээ дотроо барьж байгаа мэт хэн нэгэн нуруугаа харуулна, яг л над шиг. Jungkook байлаа.
Jungkook надад нэг удаа ингэж хэлж байсан юм. "Ахаа, Би яг л тань шиг нас биед гүйцсэн хүн болмоор байна." Тэр үед би юу ч хэлж чадаагүй юм. Бахархаад байхаар тийм том хүн би бишээ, үгүй ээ, би том хүн ч биш. Тэр үед ингэж хэлвэл арай л хэтрэх мэт санагдсан. Түүний итгэл, сонирхолыг хүлээн авах ёстой хүн нь би байхад том бас өндөр болж , илүү амьдарсан хэдий ч нас биенд гүйцээгүй хүний хувиар хайр энхрийлэл хүртээгүй тийм залуу найзад яаж тэгж би хэлэх билээдээ. Jungkookийн ирээдүй минийхээс ч сайн сайхан байгаасай хэмээн хүсэх ч тэр замд хүрхэд нь тусалж чадна гэж би амлаж чадахгүй ээ. Би түүн дээр очоод мөрөн дээгүүр нь гараа тавив. Jungkook нүдээ дээш өргөн надруу харлаа.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever