10 оны 7 сарын 23 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Намайг 3 хүртэл тоолход хий үзэгдэлийн гэмээр инээж буй чимээ чихэнд сонсогдолоо. Дараагийн мөчид бага насны би хэн нэгний гарыг атган хажуугаар минь зөрөн өнгөрөв. Хурдхан шиг эргэж хархад надруу ширтэж буй ангийнхнаас минь өөр хэн ч байсангүй.
"Hoseok-ah" хэмээн ангийн багш нэрийг минь дуудлаа. Тэр үед л өөрийгөө хаана байсаныг ухаарав. Би ангийнхантайгаа хээрийн аялалд явж байж. Дэвтэр дээр зурагдасан жимснүүдийг тоолж байж. 5, 6. Би тоолсоор байсан ч тоолох тусам хоолой минь чичэрж гар хөлөрч эхлэв. Тэр үеийн дурсамж байс хийгээд л дурсагдана.
Тэр өдрийн ээжийн царайг ч би сайн санахгүй байна. Цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалж байхад ээж надад шоколад өгсөнийг л тодоор санаж байна. "Hoseok-ah, 10 хүртэл тоолоод нүдээ нээгээрэй" Намайг тоолж дуусан нүдээ нээхэд ээж явчихсан байв. Би хүлээсээр л байсан гэвч тэр эргэж ирээгүй. Би зөвхөн 9 хүртэл л тоолсон. Ахиад жаахан л тоолчихсон бол зүгээр болох байлаа. Гэвч хоолой минь гарч өгсөнгүй. Чих хангинаж, эргэн тойрон минь бүрэлзэж эхлэв. Багш хуруугаараа заан, тоолоод байгаарай гэж хэлсээр л. Найзууд минь надруу ширтэсээр л байв.
Би ээжийн царайг санахгүй байна.
Ахиад нэг тоолчих л юм бол ээж над дээр хэзээ ч эргэж ирэхгүй мэт санагдана.Ийм байдалтай би газарт унав.
YOU ARE READING
HYYH Notes
Acak"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever